Мөн энэ сарын 10-ны өдөр Истанбул хотод амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөг суурилуулсан автомашиныг дэлбэлсний улмаас 38 хүн амь үрэгдэж, 170 орчим хүн гэмтэж бэртсэн юм.
Иймд Турк Улсад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийг сонор сэрэмжтэй байж, өөрсдийн амь нас, аюулгүй байдлын үүднээс хотын төв, онгоцны буудал, худалдааны төв гэх мэт олон хүн цугларсан газруудаар явахгүй байхыг Монгол Улсаас Истанбул хотод суугаа Ерөнхий Консулын газраас анхаарууллаа.