Зүүд далд ухамсрын ертөнцөд оршиж болох гэж буй зүйлийн талаар урьдчилан сануулдаг.
Заримдаа сонин зүүд зүүдлээд тайлахыг хүсэн хайлт хийж, олон сайт, блогоор тэнэх хэрэг гардаг, тэгвэл ийм байдлыг алга болгохыг хүслээ. Та эндээс хүссэн хариултаа олж авч чадна гэдэгт итгэлтэй байна. Цагаан толгойн дараалалаар оруулах нь хүссэн хариугаа уншихад илүү хялбар байдаг. Мөн нэг зүйлийг сануулахад зүүдээ олон үгсийн сан ашиглан хайхыг хичээгээрэй, жишээ нь эмэгтэй хүн зүүдлэсэн бол эмэгтэй хүн, бүсгүй хүн, хүүхэн гээд л утга нэг үгээр орлуулсан байж болохыг үгүйсгэхгүй ээ. Амжилт хүсье.
А ҮСЭГ
Аалз
Аалз зүүдэнд орох – өөрийн ажилдаа хянамгай, идэвхтэй байж, амжилт олно.
Шүлсээрээ хийсэн торондоо эргэлдэх аалз – та гэр орондоо аз жаргалтай, тайван сайхан байна.
Аалзыг алж байвал – эхнэртэйгээ эсвэл амрагтайгаа маргалдана.
Аалз хазуулж байвал – та урван тэрслэлтийн золиос болно, дайснуудын балгаар ажил хэрэг хохирно.
Аалзнууд таныг торондоо бүслэн хүрээлж байна – нөхцөл байдал ер бусын сайнаар өрнөнө, эрүүл мэнд сайн, аз, найз нөхдийн дэмжлэгийг авна.
Аалзны торонд аварга том аалзтай тулгарлаа – аюултай харилцаа холбооноос эс хамааран амьдралдаа хурдан амжилт олно.
Нэгэн зэрэг маш том бас маш жижигхэн аалз тан руу ойртон ирж байвал – ажилдаа их амжилт гаргаж, хэмжээ хязгааргүй амжилтандаа нэг биш удаа баярлан бахдан сууна.
Том аалз таныг хазах аваас – дайснууд таны амжилтыг хулгайлна. Хэрвээ жижигхэн аалзанд хазуулах аваас ялихгүй дайралтанд өртөж, атаархлын бап болно.
Хэрвээ та маш том аалзнаас зугтааж байна – хэцүүхэн нөхцөл байдалд аз танаас нүүр буруулна. Энэ аалзыг алж чадах аваас – нилээн хүндтэй байр суурь эзлэх юм байна. Хэрвээ тэрхүү алагдсан аалз дахин сэргээд таны ардаас хөөвөл – өвчинд дарлагдаж, аз, азгүйтэл ээлжилнэ.
Залуу бүсгүй зүүдэндээ эргэн тойронд нь аалз арваганалдан гүйлдэж байгааг харвал – түүний аз жаргал ойрхон айсуй бөгөөд шинэ найз нөхөдтэй болох юм байна.
Аалзны тор
Аалзны тор нь таатай орчин, ажил хэрэг амжилттай байхыг заадаг ажээ.
Аборт
Эмэгтэй хүн өөртөө аборт хийлгэхийг зөвшөөрч байна – Өөртөө таагүй байдлыг л авчрах зүйлийг хийх бололтой. Хэрвээ эмч хүн иим мэс ажилбар хийж байна гэж зүүдэлвэл мэргэжлиинхээ үүргийг тоомсорлохгүй байхыг харуулна.
Аварга могой
Аварга могой харах – Хүнд үе, урагшгүй байдал. Хүний ертөнцөд сэтгэл гонсойх зүйл тохиолдоно.
Авдар
Авдар зүүдэлвэл – Баялаг хураана.
Дүүрэн авдар – Элбэг дэлбэг байдал.
Хоосон бол – Сандрал бачимдал үүрч, өргөж явбал таагүй байдалд хүргэнэ.
Алж байгаа – Зүүд сайн агуулгатай.
Авирах
Модонд авирч байна – Ажил албандаа өсч дэвжинэ.
Авс
Залуу хүн авс – Удахгүй хуримаа хийнэ.
Гэр бүлтэй хүн – Ашиг хонжоо олно.
Таг нь нээлттэй авс – Ажилдаа амжилт олно.
Найзыгаа авсанд хэвтэж байгаагаар – Шинэ мэдээ авна.
Агаар
Агаар – Ажил төрөл сайнгүй байгааг илэрхийлдэг.
Халуун агаараар амьсгалж байна – Таныг хүчлэн муу үйл хийлгэх гэж байна.
Эрүүл агаарт байгаагаа мэдэрвэл – Таныг сайхан мэдээ хүлээж байна.
Хүйтэн агаар – Ажил төрөл самуурч, гэр бүлийн харьцаа сайнгүй байна.
Агаарын бөмбөлөг
Агаарын бөмбөлөг – Бүтээгүй хүсэл мөрөөдөл, азгүйтэл энэхүү зүүдийг дагадаг. Ажил хэрэг тань уналтанд орно.
Агаарын бөмбөлөгөөр нисч байна – Таагүй аяллыг илэрхийлнэ.
Адуу – Дайсантай учрах
Ажиллах
Ажиллаж байна – Аз тохионо.
Бусдын ажил хийж байхыг харвал – Эд баялаг олно.
Аалз
Аалз – Зарга зальхай дэгдэнэ.
Аалзыг аллаа – Мөнгөө алдана.
Аалзны шүлсийг цэвэрлэж байна – Орон гэрт тань өөрчлөлт гарна.
Айдас
Айж байна – Бэртэх гэмтэх магадлалтайг сануулж байна.
Бусдын айхыг харж байна – Зовлон зүдгүүр тохиох.
Алиалагч
Алиалагч – Хүнд бэрх боловч ашиг орлого ихтэй ажил хийнэ.
Алим
Жирэмсэн эмэгтэйд зүүдлэгдвэл баатар хөвгүүн төрүүлнэ.
Түүхий алим – Бие сэтгэлийн хувьд туйлдана.
Болсон алим – Гэрлэнэ.
Гашуун амттай алим байвал – Уйтгар гуниг.
Жигнэсэн алим – Шунал.
Амттай алим – Баяр хөөр.
Алим идэж байна – Мөнгө ашиг олно.
Алт
Алт барьж байна – Бүхий л эхлэлд амжилт олно.
Эмэгтэй хүн алтан эдлэл бэлгэнд авлаа – Баян боловч харамч хүнтэй гэрлэнэ.
Алт оллоо – Сайн сайхан чанарынхаа хүчээр нэр алдар, эд баялагт хялбархан хүрнэ.
Алтаа гээчихлээ – Амьдралд олдох ховорхон боломжийг анхааралгүйгээсээ алдана.
Алтан бөгж – Хуримлана.
Алтан загас залуу эмэгтэй – Баян чинээлэг, залуу хүнтэй гэрлэнэ.
Алтан зоос – Нэр хүндэд хүрнэ.
Алмаас эрдэнэ эсвэл ямар нэгэн үнэт чулуу – Сайн сайхан явдал тохионо. Залуу бүсгүйд бол азтай сайхан гэрлэлт, ганц бие хүнд сайн хань, ямар нэгэн асуудалд орооцолдоод байгаа хүний хувьд байдал нааштай шийдэгдэнэ.
Алмаас эрдэнийн эзэн болжээ – Та нэр хүнд, алдар гавьяа олоод зогсохгүй, мөнгө санхүүгийн хувьд ч маш их батжин бэхжиж авна.
Алмаас эрдэнээ гээчихлээ – Ямар нэгэн таагүй явдлын улмаас шившиг болж, алдагдалд орох.
Альбом – Баяр баясгалан, хөгжил хөөр.
Алчуур – Захидал авах.
Амбаар сав
Амбаараар дүүрэн тариа будаа – Ажил төрөл тань өөдрөг байж, мөнгө санхүүгийн байдал сайжирч, энэ таатай үе удаан үргэлжилнэ.
Хоосон амбаар – Бүтэлгүйтэх, ашиг орлого хомсдох магадлалтай.
Амттан
Амттан – Таныг зальтай нэгэн хуурах гэж байна.
Амттан идэж байна – Чин сэтгэлийн нөхөрлөлтэй тулгарна.
Амттан хийж байна – Таны бусдыг мэхлэх гэсэн оролдлого бүтэлгүйтнэ.
Амьдрал
Эмэгтэй хүн тансаг хангалуун амьдрал – Хэсэг хугацаанд элбэг хангалуун амьдралаа ч эцэстээ ядуурч, нэр хүндээ алдана.
Ан ав
Ан ав хийж байна – Та бараг бүтэшгүй төлөвлөгөөг биелүүлэх гэж зүтгэх юм байна.
Шувуу авлахаар хөөцөлдөж байвал – Хүнд хэцүүг амжилттай даван туулж, хүсэл мөрөөдлөө биелүүлнэ.
Ан ав амжилттай боллоо – Ажил хэрэгтээ хохирол амсан, алдаатай шийдвэр гаргана.
Ан амьтдын эвэр хавиралдан мөргөлдөх чимээ сонсогдвол – Бодит амьдрал дээр энэ нь бүтэн аз жаргалыг зөгнөн, хувь заяа танд хамгийн сайн сайхан бүхний эхлэлийг бэлэглэж байна.
Ангийн үс
Ангийн үс наймаалцаж байна – Ажил үйлс урагштай байж, сайхан саналууд ирнэ.
Ангийн үсээр хийсэн хувцас өмссөн байна – Бат бэх байр суурь эд баялгийг зөгнөнө.
Маш сайхан ангийн үс харвал – Нэр хүнд олно.
Залуу эмэгтэй өөрийгөө үнэтэй ангийн үс зүүсэн байна – Тэр ухаантай, сайн гэрийн эзэнтэй гэр бүл болон амьдрах юм байна.
Анар жимс
Анар жимс – Таны төгс төгөлдөр, оюунлагт тэмүүлэх хандлага зөв зүйтэй байгаагийн илэрхийлэл.
Амраг тань анар жимсээр дайлж байна – Бусдын хорон санаанаас болгоомжил.
Анар жимс идэж байна – Хэн нэгэнд сэтгэл алдарна.
Ангал
Ангал руу өнгийн харж байна – Эд хөрөнгөө алдаж болзошгүй. Таныг хүнд байдалд оруулах хэрүүл маргаан өрнөж болзошгүй.
Эмэгтэй хүн ангалд унаж байна – Хүнд байдалд орж, хууртаж магад.
Ан агнуур
Үнэт арьс наймаалж байна – Ажил төрөл амжилттай болох.
Ангийн үнэт арьсан хувцас өмссөн байна – Таны байр суурь бэхжиж, эд баялгийг олно. Залуу бүсгүйн хувьд царайлаг, баян залуутай гэрлэнэ гэдгийн дохио.
Аптек – Ашиггүй наймаа.
Араатан
Араатан, махчин зүүдлэх – Таны эсрэг цохилт хийх гэж байна.
Араатан шархадсан эсвэл алагдсан байна – Та гай барцдаас азаар зугтаж чадна.
Эмэгтэй хүн араатан зүүдэлвэл – Тэр биеэ авч яваа байдлаараа өөрийн мэдэлгүй бусдын хов живний бай болно. Энэ зүүд нь түүнийг онцгой анхааралтай, итгэлтэй байхыг сануулж байна.
Арслан
Арслан харах – Таны хүч бусдыг удирдан дагуулж байна.
Та арсланг номхруулж чадвал – Аливаа зүйлд ялагч нь болно.
Та арсланд дийлдэж байвал – Муу санаатай хүмүүсийн цохилтоос өөрийгөө хамгаалж чадахгүй.
Торонд байгаа арслан – Өөрийнхөө эсрэг хүмүүсийн хүчийг саармагжуулж чадах эсэхээс таны амжилт шалтгаална.
Торны гадна болон дотор арсланг номхруулж байгаа арслан сургагчийг – Ажил үйлсдээ амжилт олно. Таны мэдлэг болоод нөр их хөдөлмөрч зан эрэгтэй, эмэгтэй бүх хүний анхаарлыг татан, хүндрэлийг хүлээнэ.
Залуу арслан харвал – Таныг ажлын шинэ салбар хүлээж байгаа бөгөөд түүнд зохих ёсны анхаарал тавьж чадвал амжилт олно.
Залуу эмэгтэй зүүдэндээ залуу арслан харвал – Тэр дур булаам сайхан амрагтай болно.
Эмэгтэй хүн зүүдэндээ Гэгээн Данийлийг арслангийн агуйд байхыг харвал – Мэдлэг, дур булаам байдал хувь тавиланг нь ивээж, хүссэн хүнийг нь амраг болгон өгөх ажээ.
Арслан архирахыг сонсвол – Эрэгтэй хүний хувьд ажил үйлс нь төсөөлөө ч үгүй амжилтанд хүрнэ гэдэг нь эргэлзээгүй.
Өөрийнхөө дээр арзайсан шүдтэй архирах арслангийн толгойг харвал – Эрх мэдэлд, эрмэлзсэн хүсэлдээ хүрч чадахгүй.
Арслангийн арьс харах – Эд баялаг, аз жаргалыг зөгнөнө.
Арслангийн нуруун дээр мордож явж байна – Хүндрэл бэрхшээлийг туулахдаа та эр зоригтой, самбаа сүүхээтэй байхыг хэлж байна.
Та хүүхдүүдээ хурц хутга барин арслангаас хамгаалж байна – Та заль мэхэнд нь автан нэг л хором алба ажлынхаа үүргийг умартвал дайснууд чинь таныг дөнгөчихөж чадна шүү гэдгийг сануулж байна.
Арк
Байшингийн арк -Хүнээс хэтэрсэн их хүчин зүтгэл гаргаж байж нэр хүнд, эд баялагт хүрнэ.
Эвдэрхий арк – Мөнгө санхүүгийн алдагдалд орно.
Архи
Архи – Гачигдал зовлон
Архинд согтов – Та цаг бас мөнгөө хөгжилдөн дэмий өнгөрөөнө.
Архидах – Ажил төрөл бүтэлгүйтнэ.
Эхнэрээ согтуу байна – Байдал сайжирна.
Нөхрөө согтуу байна – Хэрэлдэнэ.
Арц хүж
Арц хүж үнэртэж байна – Тааламжтай учрал тохионо, эсвэл хайр дурлалын адал явдалд орооцолдоно. Та анхны хайртайгаа учирч, хуучны явдлууд, сэтгэл хөдлөлөө дурсах ба урьд өмнөхөөсөө ч илүү аз жаргалтай байна.
Арслан
Амьтны хүрээлэнд буй арсланг үзэж байна – Таныг дорд үзсэн явдал тохиолдоно.
Гинжлүүлсэн арсланг – Таныг хэн нэгэн ивээнэ.
Арсланг хөөж байна – Элдэв зовлон зүлгүүргүй сайхан амьдрал хүлээж байна.
Арсланд хазууллаа – Чухал хүн таныг эргүүлдэж байна.
Арслантай тэмцэлдэж байна – Зовлон үзнэ.
Залуу арслан зүүдлэвэл – Танд шинэ ашигтай ажил эхлэх боломж байна. Боломжийг бүү алд.
Арьс шир – Маш сайн. Бизнес дэх амжилт, биржээс олох ашиг орлогыг илэрхийлдэг.
Харин арьс ширэн эдлэл нь гэр орон дахь тав тухтай байдлыг илэрхийлнэ.
Асуулт
Утгатай асуулт асууж байна – Та дотны хүндээ итгэхгүй, сэрдэж байна.
Танаас ямар нэгэн зүйл асууж байна – Танд шудрага бусаар хандана.
Атаа жөтөө – Цухалдам явдал тохиолдох, эсвэл алдагдалд орох.
Аянга- Өвдөх