Зүүдний тайлал Г-Д үсэг

Г ҮСЭГ
Гааль
Гааль– Өрсөлдөөн хурцдаж байгааг мэдэрч, ажил дээр уралдан тэмцэлдэнэ.
Гаалиар орох– Аль дээрээс л эрмэлзэж байсан байр сууриа эзлэхийн тулд тэмцлээ хийж эхэлнэ.
Гаалийг орхин явах– Байр сууриа алдах, худалдаа наймаанд алдагдал хүлээх, хэдийнээс хүссэн зорилгодоо хүрэх гэсэн оролдлого амжилтгүй болно.
Гав
Гавлагдсан байна– Муу санаатай хүмүүс таны санааг зовооно.
Бусад хүмүүсийг гавтай байна– Тэдний нөлөөг багасгана.
Гав харагдвал– Өвчин ба аюул учрах. Энэ зүүд бол тааламжгүй, муу санаатай хүмүүс уур амьсгалыг таагүй болгоно гэдгийг урьдчилан сануулсан дохио.
Гаваа тайлж, түүнээс чөлөөлөгдөж байна– Урхи, занганаас амжилттай бултаж чадна.
Гадаад хүн
Тэр хүн танд таалагдаж байвал– Эрүүл мэнд сайн байхыг болоод ирээдүйд нөхцөл байдал сайжрахыг харуулна.
Таалагдахгүй байвал– Урам хугарах зүйл гарах бололтой.
Өөрийгөө гадаад хүнээр төсөөлөх нь– Үнэнч найз нөхдийг илтгэнэ.
Гадил жимс
Гадил жимс– Та сонирхолгүй, сэтгэлд таагүй хүрээнд орно.
Гадил жимс идэх– Яршигтай, эрсдэлтэй ажил эхэлж өөртөө шинэ хариуцлага хүлээлгэнэ.Ялзарсан гадил жимс– Удахгүй таагүй ажлаар хөөцөлдөж эхэлнэ.
Гадил жимс зарж эсвэл худалдан авч байвал– Удахгүй ямар ч ашиггүй зүйлийг сонирхон хөөцөлдөх юм байна.
Гадуур хүрэм
Гадуур хүрэм– Зөрүүд зангаасаа болж та өөрөө л зовно.
Өөр хүнд хүрмээ зээлдүүлэн өмсгөж байвал– Бусдын алдаа таны азгүйдлийн шалтгаан болно.
Маш сайхан гадуур хүрэм өмсөж эсвэл харж байвал– Таны хүсэл мөрөөдөл биелэх нь дамжиггүй.
Өөр хүний хүрмийг өмссөнөө мэдэж байвал– Энэ зүүд нь ээдрээтэй нөхцөл байдал бий болохыг харуулж байгаа ба та найз нөхдийнхөө тусламжийг хүсэх юм байна.
Хүрэм уранхай бол– Маш их уй гашуу тохиолдоно.
Гадуур хүрмээ алдчихлаа– Та амьдралаа шинээр зохиох хэрэгтэй болох ба хэт итгэлтэй, ариг гамгүй байсандаа харамсан гэмших юм байна.
Газар
Үржил шим сайтай газар– Сайн шинж тэмдэгтэй
Үржил шимгүй, чулуулаг байвал– Саатал гарч, азгүйтэл тохиолдоно.
Далайн аялалын үеэр та гэнэт алсад үзэгдэх эх газрыг харвал– Таны өмнө гэнэт гялалзсан ирээдүй нээгдэнэ.
Цэцэрлэгт дөнгөж саяхан шинээр хагалсан газар харвал– Хөгжил цэцэгжилт болон сайн сайхан байдлыг зөгнөж байна.
Газар хөдлөхийг харж эсвэл мэдэрч байвал– Ажил хэрэгтээ амжилт олохгүй бөгөөд олон улсын хоорондын дайн, эмх замбараагүй байдлаас үүдэн өчнөөн зовлон тохиолдоно.
Газрын зураг
Газрын зураг– Ажил хэрэг завсарлана. Энэ байдалд сэтгэл тавгүйтэх ч завсарлагааны дараа дахин орлого өсч эхэлнэ.
Газрын зураг хайж байна– Эргэн тойрны хүмүүсийн сэтгэл дундуур байдал танд шинэ эрч хүчтэй болоход тань нөлөөлж ингэснээрээ эд баялгийн өндөрлөг рүү авирч эхэлнэ.
Залуу эмэгтэй ийм зүүд зүүдэлвэл– Нэр төр хичээх явдал нь түүнийг дээд зиндааны хүрээнд ороход нь тусална.
Галзууртлаа уурлах
Галзууртлаа уурлаж байна– Уналтанд эсвэл осолд орох, азгүй тохиолдол учрах.
Бусад хүмүүсийн ийм байдалд байхыг харвал– Ирээдүй таагүй байж, таны санаа зовох, уурлаж унтууцахын дохио.
Гал
Гал– Хүсэл мөрөөдөл тань бүтэлгүйтэх нь
Гал харах нь сайн.Гэхдээ та өөрөө галд өртөөгүй байх тохиолдолд шүү дээ. Энэ зүүд нь усан цэрэг, аялагч гээд хэн бүхэнд сайн сайхан аж байдлыг зөгнөдөг.
Гэрээ шатаж байна– Хайртай найз нар, дуулгавартай хүүхдүүдийг харуулж байна.
Дэлгүүрээ шатаж байна– Ашигтай үйл ажиллагааны явц хурдасна.
Гал асч байна– Албан тушаал ахиж, бусдын талархлыг хүлээнэ
Галыг унтраахыг оролдож байвал– Ажил хэрэг тайван бололтой.
Дэлгүүрийн шатсан хана харагдаж байвал– Зовлон тохиолдоно. Та ямар ч үр дүн гарахгүй гэж бодсоноос амжилтанд хүрэх гэсэн тэмцлээсээ ухрах боловч хувь заяа гэнэт таныг дахин ивээх болно.
Галыг унтрааж байна– Гэнэтиин таатай явдал тохионо. Хол байдаг найзындаа айлчлан очиж магадгүй.
Маш их хэмжээний гал гарч байвал– Далайчид аюулгүй, сайхан аялах юм байна. Зохиолч хүмүүст энэ зүүд нь нэр хүндийг, ажил хэрэгч хүмүүст их амжилтыг амлаж байна.
Гал тогоо
Гал тогоо– Та шүүмжлэлд өртөн тэгснээрээ хэсэг хугацаанд санаа сэтгэл тавгүй явна. Аливаад бэлэн байхыг энэ зүүд сануулж байна.
Эмэгтэй хүний хувьд гал тогоо нь эмх цэгцтэй, цэвэрхэн байна– Азын тэнгэр түүнийг ивээнэ.
Гал түймэр
Маш том гал түймэр гарч байна– Азаар хүмүүс амь насаа алдсангүй гэвэл ирээдүйн өөрчлөлт танд аз жаргал, ашиг хонжоог авчирна.
Галт тэрэг
Галт тэрэг– Аялал жуулчлал, гэр бүлийн амьдрал тийм ч аз жаргалтай байхгүй, таагүй явдлууд таныг цагаас нь өмнө эрт хөгшрүүлэхийг харуулна.
Галт тэргээр уулнаас бууж байвал– Санаа сэтгэлийг тавгүйтүүлж гарз хохирол учруулах олон хүндрэлтэй үйл явдлууд тохиолдохыг харуулна.
Уулын өөд явж байна– Өмч хөрөнгөтэй холбоотой ажил хэрэг өөдрөг байна.
Их ачаатай галт тэргээр явж байвал– Та ёс суртахууны үүднээс үүргээ гүнээ ухамсарласан байх ба бусад хүмүүс хичнээн нөлөөлөх гэсэн ч та тууштай байх юм байна.
Хаалттай гал тэрэг– Танаас нууцаар урвах ба энэ нь таны ажил хэрэгт саад болно.Эмэгтэй хүн галт тэргээр нилээд аюултай зам далангаар явж байна– Бодлогогүй алхам хийж болзошгүйг сэрэмжлүүлж байгаа ба хэрвээ ийм явдал гаргавал хүмүүсийн дургүйцэл, зэвүүцлийг хүргэнэ.
Эмэгтэй хүн унтлагын вагоноор явж байна– Хөнгөмсөг зангаа барьж өөрийнхөө алхмыг илүү хянаж байх хэрэгтэй гэдгийг хэлж өгч байна.
Галт тэрэг дугуйгүй, тэрээр дөнгөн данган урагшилж– Ажил хэргээс үүдэлтэй санаа зовоох олон асуудал гарч ирэх ч яваандаа энэ нь таны эд баялаг, сайн сайхан аж байдлын эх үүсвэр, үндэс суурь нь болох аж.
Ачааны галт тэргээр явж байна– Байдал сайн тийшээгээ өөрчлөгдөнө.
Унтлагын галт тэрэгний дээд талын орон дээр явж байвал– Удахгүй аялалд явах ба хамт явж байгаа хүмүүс тийм ч таатай санагдахгүй, өөр ашигтай зүйлд зарцуулж болох байсан мөнгөө дэмий зүйлд үрэх юм байна.
Галт уул– Та ширүүн хэрүүл маргаан хийх ба ингэснээрээ нэр төрөө унагаана. Залуу эмэгтэйн хувьд энэ зүүд нь хувиа хичээсэн зангаасаа болж ээдрээтэй байдалд орно.
Галуу
Галууны чихэнд чийртэй дуугарахыг сонсох– Зовлон бэрхшээл.
Усанд хөвөх галуу– Аз, амжилт дахин тантай хамт байна.
Зүлгэн дээр явж байгаа галуу– Маш сайн.
Үхсэн галуу– Удахгүй гарз хохирол учрах, сэтгэл санаа таагүй байх.
Хэн нэгэнд дурласан залуу галуу харвал– Тэр хайрттайгаа зүй ёсоор хүндтэй харьцаж чаддаг, хэлсэн амандаа эзэн болдгийг харуулж байна.
Галууг дуудаж хооллох– Эд хөрөнгө олж авна.
Галууны мах идэх– Ажил хэрэг бага зэрэг эргэлзээтэй байна.
Галын дөл
Зүүдэндээ гал түймэртэй тэмцэж байна– Та баяжиж хөрөнгөтэй болохын тулд маш их эрч хүч, хүчин чармайлт гаргах хэрэгтэй болох юм байна.
Гол мөрөн– Хэл яриа, хов жив дуулах
Гүйж яваа бөөс– Ажил хурдан бүтнэ.
Гурил– Өвчин зовлон

Гутал
Гутал өмсөж байна– Аз хийморьтой аян замд гарна.

Гутлаа алдвал– Салж хагацна.

Өрөөсөн гутлаа алдвал– Хэрүүл маргаан.

Урагдаж гэмтвэл– Дотно залуугаа буцаана.

Худалдан авч байвал– Ажил хэрэг сайжирна. Шинэ танилтай болно эсвэл өөр газарт ажил хэрэгт эргэлт гарна.

Шинэ гутал– Азтай танилцалт, санаанд оромгүй үр дүнтэй азтай ажил хэрэг, нэр хүнд, өндөр орлого олно.

Засуулж байвал– Таашаал авна.

Алдсан гутлаа олж байвал– Хуучин найз нөхдийн эсвэл хайр дурлалын холбоогоо сэргээнэ.

Норсон нойтон гутал– Үнэнч бус байдал.

Гялалзсан гутал– Мөнгөний ажил хэрэг одтой, ажил хэрэг амжилттай.

Хавчиж байвал– Гэр бүлийн таагүй байдал.

Бэлэглэж байвал– Сайн үйл бүтээнэ.

Тааруулан өмсөж үзэж байвал– Эхэлсэн ажил хэрэг бүтэмжтэй.

Аяны гутал– Ажил хэрэг амжилттай болно.
Д ҮСЭГ
Даарч бээрэн, хөлдөж байгаагаар– Өв хөрөнгө залгамжилна.
Дарс– Нэг хүнд буруутан болно.
Дүүрэн устай худаг– Баяжих
Дээрэмчид– Итгэсэн хүмүүс тань танийг хууран мэхэлж болзошгүй.
 

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …