Биткойн цахим мөнгө угаасан гэмт хэргийг таслан зогсоосон Тайваны туршлагаас

Олон улсын прокуроруудын холбооны Цахим гэмт хэрэгтэй тэмцэх прокуроруудын сүлжээ байгууллагын 2017 оны 4 дүгээр сарын сэтгүүлээс орчуулав.

Тайваны Тайпей дүүргийн прокурорын газарт давтан үйлдэлтэй цахим гэмт хэргийг шийдвэрлэсэн хоёр дахь тохиолдол бүртгэгдсэн байна.

2015 оны 10 дугаар сард гэмт этгээдүүд Хонг Конгийн нэгэн бизнес эрхлэгчийг  хулгайлж барьцаалан гэр бүлийнхнээс нь мөнгө нэхсэн гэмт хэрэг үйлдэгджээ. Хууль бусаар шаардаж нэхсэн энэ мөнгийг Хонг Конгод байсан гэр бүлийн гишүүнд биткойн буюу цахим мөнгөн тэмдэгтээр төлөх шаардлага тавьсан байна. Гэхдээ цагдаа нар гэмт этгээдүүдийн нэхсэн мөнгийг төлөхөөс өмнө хохирогчийг суллаж чадсан байна. Өөрөөр хэлбэл, хохирогчийн гэр бүл биткойноор барьцааны мөнгийг төлөх гэж байсан боловч тэдэнд хугацааны хувьд боломж гараагүй юм.

Зохион байгуулалттай гэмт бүлэглэл гэмт хэргээ гүйцэлдүүлэхдээ ямар учраас биткойн мөнгөнд дурлах болов?  Үүнд хариулахын тулд биткойны талаар судалж үзэхэд:

Биткойн бол компьютерээс үүссэн тооцооллын нэгж аж. Энэ бол нууцлаг мөнгөн тэмдэгт, төлбөр тооцооны хэрэглэгдэхүүн бөгөөд Сатоши Накамото гэж өөрийгөө нэрийдсэн нэгэн програмистаас анх үүдэлтэй байна. 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нийтэд нууц кодоор бичигдсэн шуудангийн хаягаар тараагдсан бөгөөд 2009 онд софтвер програм дээр бичигджээ. Энэ мөнгөн тэмдэгтийг шилжүүлэхэд дунд нь хэн нэг этгээд, байгууллага байхгүй бөгөөд шилжүүлж байгаа болон хүлээн авагч тал шууд хоорондоо сүлжээ ашиглан харьцах боломжтой юм. Эдгээр хийсвэр тоонууд нь гарт баригдах зүйл биш боловч биткойны сүлжээ нь түүнийг хэрэглэж, бодит худалдан авалт хийх боломжтой болгох ба гүйлгээ хийсэн тохиолдолд тухайн гүйлгээг сүлжээнд байгаа бүх хүн мэдэж болно.

Биткойн нь Тайвань зэрэг олон оронд гүйцэд нэвтрээгүй байна. Хүмүүс биткойныг Фамили март зэрэг захын дэлгүүрт ороод автомат машинаас худалдан авах боломжтой. Өөрийн байгаа улсынхаа мөнгөн тэмдэгтийг цахим шуудангийн хаяг, гар утасны дугаараа ашиглан биткойн мөнгөн тэмдэгт рүү хөрвүүлэх ч боломжтой. Биткойныг далд эдийн засаг үүсгэж байгаа маш хүчтэй цахим мөнгөн дэвсгэрт ч гэж хэлж болно.Өнөөдөр биткойн нь олон улсын виза карт болон харилцах карттай холбогдоод байна. Карт эзэмшигч нь сарын хураамж 1 еврог төлснөөр Европийн улс орнуудад буй автомат машинаас бэлэн мөнгө авах боломжтой. Харин Европоос бусад улс оронд байгаа карт эзэмшигчид сарын 2.75 евро төлөх ба дээр нь бэлэн мөнгө авах болгондоо үнийн дүнгийн 3 хувийг төлөх шаардлагатай. Энэхүү харилцах картны дансанд мөнгө байгаа тохиолдолд дэлхийн хаана ч тэр, бүхий л банкны АТМ машинаас бэлэн мөнгө авах боломжтой ажуу.

 Нэмж хэлэхэд биткойныг интернетгүй түрийвч гэж бас нэрлэж болох юм. Учир нь биткойны сүлжээ нь интернет ашиглахгүйгээр ажиллаж, мөнгийг тань хадгалж байдаг. Магадгүй биткойн эзэмшигч нь компьютер дээр флаш диск ашиглан гүйлгээг хийх ба дараа нь тэр флаш диск ашиглан өөрийн хадгаламж руугаа нэвтрэн нэр, нууц үгээ оруулан гүйлгээ хийнэ. Өөрөөр хэлбэл, интернет ашиглахгүйгээр гүйлгээ хийж байгаа нь биткойны систем маш сайн хамгаалагдаж чадсан гэсэн үг. Энэхүү хийсвэр мөнгөний нэг ширхэг нь өнөөдрийн байдлаар 1660 ам доллартай тэнцэж байна.

Харамсалтай нь ийнхүү сайн загварчлагдсан, нууцлагдсан биткойны сүлжээг гэмт бүлэглэлүүд бохир мөнгөө хадгалах, шилжүүлэх, угаах ажиллагаанд ашиглаж эхлээд байна.

ЯЛЛАХ АЖИЛЛАГАА

2016 оны 9 дүгээр сарын 9-ны өдөр прокурор Лий Иен Лин 19 шүүгдэгчийг баривчлах, 3 шүүгдэгчийг хорих ял шийтгүүлэхээр шүүх хурал дээр ялласан байна. Тэдний гэм бүруутай, санаатай үйлдлийнх нь  төлөө 12 жилийн хорих ял оноох саналыг шүүхэд гаргасан.

ШҮҮХ ХУРАЛ

Шүүх хурал дээр шүүгдэгчид бэлэн мөнгө хүлээн авах, захиран зарцуулах гэж байсан гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрсөн боловч цахим гэмт хэрэгт оролцоогүй гэжээ. Гэмт хэргийн замаар мөнгөжих хэрэгтэй байсан бөгөөд гэмт бүлэглэлд өгөх ёстой өрөө төлөхгүй бол амь насаа алдах аюул тулгарсан байсан гэж шүүгдэгч Андрей Перегудос Тайпай хотод ирсэн шалтгаанаа тайлбаржээ. Түүнийг Тайпей хотод ирэхэд нь эхнэр, хүүхдийг нь гэмт бүлэглэлийн гишүүд хулгайлж, тэдний шаардлагыг биелүүлэхийг тулгаснаар тэрээр хүн барьцаалахад хүрсэн байна. Гэвч 3 шүүгдэгчийн хоорондын ярианы бичлэг болон хэрэгт сэжиглэгдсэн бусад этгээдүүдийн ярианы бичлэг, мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгчнар гэмт бүлэглэлийн захиалгын дагуу гэмт хэрэг үйлдээд зогсохгүй, мөн тэрхүү бохир мөнгийг хэрхэн угаах талаар ярилцсан, үүнд чиглэж ажилласан нь тодорхой байсан байна. Мөн  Андрей Перегудосын скайп /skype/ашиглаж бичсэн мессежнээс үзэхэд тэрээр хулгайлагдсан эхнэртэйгээ ямар ч хүндрэл бэрхшээлгүйгээр харилцаж байсан бөгөөд эхнэр нь гэмт бүлэглэлийн гишүүд түүнийг ятгаж олон удаа ярилцсан гэж түүнд гомдоллож байснаас өөр түүнийг цагаатгах, ялыг хөнгөрүүлэх нотлох баримт олдоогүй байна. Шүүх хурлын төгсгөлд шүүгдэгч нарыг комьпютерийн гэмт хэрэг үйлдсэн гэдэгт гурван шүүгчийн байр суурь нэгдэж тэдэнд 5 жилийн хорих ял оноож. 5-аас илүү жилийн хугацаагаар шүүгдэгч нарт хорих ял ноогдуулах хүсэлтэй байсан боловч тэдний үйлдсэн гэмт хэрэгт 5 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноохоор хуульчилсан байгаа нь харамсалтай байлаа гэдгийг тэд илэрхийсэн.  Хэдийгээр уг гэмт хэргийн хор хөнөөл болон түүнд оноох хорих ялын хугацааны дээд хязгаар хоорондоо тохирохгүй байгаа тул шүүхээс хамгийн ихээр буюу 5 жилийн хорих ял ноогдуулсан нь зөв юм. Шүүгчид мөн шүүх хурал дээр энэ гэмт хэргийн талаар хууль тогтоогчид сонсоосой, хорих ялын хугацааг нэмэгдүүлж хууль шинээр батална гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна.

Прокурорын зүгээс шүүгдэгч нарыг 12 төрлийн гэмт хэрэгт буруутган ялласан хэдий ч шүүгчид нэг л гэмт хэрэгт буюу мөнгө угаах гэмт хэрэгтзөвхөн ял оногдуулж бусдыг нь хэрэгсэхгүй болгосон боловч  шүүгдэгчид өөрсдөд нь шүүхээс хүнд ял оногдуулсан гэх үндэслэлээр давж заалдсан. Нөгөө талаас прокуророос шүүгдэгч нарыг бусад гэмт хэрэгт яллах нь зүйтэй гэж үзэж байгаа тул мөн л дээд шатны шүүхэд хандсан байна.

Эх сурвалж:http://www.iap-association.org/GPEN/Home

 

                                УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ГАДААД                                   

                 ХАРИЛЦАА, ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ХЭЛТЭС

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …