Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар энэ сараас эхлэн ‘’шилэн данс’’-ны тогтолцоо хэрэгжиж эхэллээ. ‘’Шилэн данс’’- ны буянгаар төсвөөс санхүүжигч төрийн байгууллага, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төсвийн орлого, зарцуулалт болон тайлагналын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгохоор болов. Шилэн данс хэрэгжихээс өмнө манай төрийн өндөрлөгүүд, эрхэм гишүүд, дарга сайд нар төсвийн хөрөнгийг хэрхэн зарцуулж байсныг ‘’Иргэд төсвөө хянана’’ сүлжээний мониторингийн мэдээлэлд тулгуурлан цуврал мэдээлэл хүргэхээр боллоо. Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээнээс иргэдийн дунд УИХ-ын “гишүүний мөнгө” гэж нэрлэгдэж байгаа 2009 оны 500 сая, 2010 оны 1 тэрбум төгрөгийн хуваарилалт, зарцуулалтанд мэдээллийн мониторинг явуулж энэ талаар шуурхай мэдээлж байх terbum.wordpress.com сайтыг ажиллуулж байна.
Мэдээлийн эх сурвалж: Аравт.мн