М.Энхболдын ухуулах гэрийг машинаар дайрсан хэрэг гарчээ

Өнгөрсөн шөнө буюу 2017 оны 06 сарын 13-ны шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Ардчилсан намын гишүүн, сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Баасангийн Мэндбаяр гэгч нь  эхнэрийн хамтаар МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын ухуулах байрыг 57-29 УНИ дугаартай хувийн машинаараа дайрсан хэрэг гарчээ. Золоор эрдэнэт хүний эрүүл мэндэд хохирол учраагүй өнгөрсөн байна. Уг хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна. Тиймээс Баянхонгор аймгийн МАН-ынхан ийм увайгүй, явцгүй үйлдэл хийхээ зогсоож, улс төрийн соёлтой өрсөлдөхийг АН-д уриалж буй ажээ.

А.Алтан

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …