Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмыг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа бөгөөд наадмын албан ёсны нээлт маргааш болно.Тэгвэл үүнтэй холбоотойгоор өчигдрөөс эхлэн “Хүрээ цам-Даншиг наадам”-ын тасалбарыг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын (“Зоос гоёл” компанийн урд байрлах, өндөр шилэн барилга) 612 тоотод үнэ төлбөргүй тарааж эхэллээ.
Наадмын үзэгчдэд улаан болон цэнхэр гэсэн хоёр төрлийн үнэ төлбөргүй тасалбар тараана. Улаан өнгийнхөөр эхний өдөр, цэнхэр тасалбараар хоёр дахь өдөр Даншиг наадам үзэх аж. Тасалбарыг Даншиг наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хаалга бүр дээр тараана.