Жил бүр Олон улсын аз жаргалын өдрийг тохиолдуулан Дэлхийн хамгийн аз жаргалтай орнуудын репортыг гаргадаг билээ. Аз жаргал хэмээх ойлголтод оюун санааны амар тайван байдлаас гадна нийгмийн эрүүл мэнд, эдийн засгийн хүчин зүйл, сэтгэл зүй, тухайн улсын засгийн газрын бодлого гэх мэт олон хүчин зүйлсийг хамааруулан авч үздэг.
Норвеги улс 2016 онд Дэлхийн хамгийн аз жаргалтай орны жагсаалтад 4-дүгээрт бичигдэж байсан бол энэ онд жагсаалтыг тэргүүллээ. Норвегийн араас Дани, Исланд, Швейцарь улс эхний 4-т орж байна. Эдгээр дөрвөн улс нь засгийн газрын үйл ажиллагаандаа сэтгэл ханамжтай байдаг төдийгүй эрх чөлөө, шударга байдал, эрүүл мэндийн үзүүлэлт, орлогын түвшингээрээ бусад зургаан улсуудаасаа харьцангуй илүү үзүүлэлттэй байгаа юм. Дэлхийн хамгийн аз жаргалтай 10 орнуудын жагсаалтыг дор орууллаа.
1.Норвеги
2.Дани
3.Исланд
4.Швейцарь
5.Финланд
6.Недерланд
7.Канада
8.Шинэ Зеланд
9.Австрали улс
10.Швед
Дээрх 10 орнуудын хувьд орлогын түвшин, эрүүл амьдралын хэв маяг, хүн амын дундаж наслалт, өгөөмөр байдал, эрх чөлөө, итгэлцэл, авилгалгүй нийгэм, эдийн засаг болон бизнесийн таатай орчин зэрэг үзүүлэлтүүдээр үнэлэгдэж дэлхийн аз жаргалтай 10 орны тоонд багтаж байгаа юм.
Дэлхийн бусад орнуудын аз жаргалын үзүүлэлтүүдийн эргэн тойронд
Хятад улсын иргэдийн аз жаргалын түвшин 25 жилийн өмнөх үзүүлэлттэйгээ яг адил байна. Өөрөөр хэлбэл, 25 жилийн турш Хятад иргэдийн аз жаргалын түвшин дээшилсэнгүй. Энэ нь Хятад иргэдийн засгийн газартаа итгэх итгэл болоод орлогын түвшин нэгэн хэвийн байгаатай холбоотой.
Харин Африк улсын хувьд аз жаргалын түвшин хамгийн доогуур байгаа нь энэ улс иргэдийнхээ итгэлцэл, аюулгүй байдал, орлогын түвшин зэрэгт илүүтэй анхаарах шаардлагатай байгааг харуулж байна.
Америк иргэдийн аз жаргалын үзүүлэлт буурсаар байна
Америк улсын аз жаргалын үзүүлэлт жилээс жилд буурсаар байна. АНУ 2007 онд жагсаалтын 3 дугаарт бичигдэж байсан бол 2016 онд жагсаалтын 14 дүгээр байранд орсон байна. Энэ нь social crisis буюу нийгмийн хямралтай холбоотой хэмээн судлаачид үзэж байна. Улс төрийн хүчин засгийн газрын мөнгийг хаашаа зарцуулж буйг ард иргэд сайн мэдэхгүй байгаа нь нийгмийн хямралыг үүсгээд буй аж. Мөн 9/11-ийн халдлагаас үүдэлтэй айдас, хүмүүсийн хоорондын үл итгэлцэл, орлогын ижил бус түвшин гэх мэт хүчин зүйлс Америк иргэдийн аз жаргалын түвшинг бууруулсаар байна.
Харин Монгол улсын хувьд аз жаргалын үзүүлэлтээрээ 155 улсаас жагсаалтын 100 дугаар байранд оржээ.
Эх сурвалж:http://info.ncd.mn/blog/