МХХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүдийн гарын үсгийг дуурайлган зурсан асуудал гарлаа

Бичиг баримт дуурайлгах нь гэмт хэрэг. Ямар гэмт хэрэг хийснийг харъя:

Эхний зурган дээр 2017 оны 01 сарын 14 өдөр хуралдсан хурлын гарын үсгийг 2017 оны 02 сарын 04-ы хурал дээр ХЭВЛЭЖ хуурамчаар бичиг баримт үйлджээ. Хоёр цаасыг давхарлаж харвал бүх гишүүдийг гарын үсэгний хэмжээ, байрлал яг адилхан байгааг харж болж болно. Гарын үсэг дуурайлгаж зурдаг өдөр зарим Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд хувийн ажлаар Улаанбаатар хотод байгаагүй.

 

02 сарын 04-ы хурлын гарын үсэг дуурайлгаж шийдсэн асуудал нь:

– Дүрмийг зөрчиж сонгуулийн хороонд дүрмийн бус хүмүүсийг оруулсан
– Монголын Хөлбөмбөгийн Холбоонд Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооноос орж ирдэг ОРЛОГЫГ дүрмээс хассан

Хуурамж гарын үсэг дуурайлган зурсан асуудлыг МХБХ дотооддоо шийдэх боломжгүй бөгөөд ОУХБХ-ы Сахилга бат, Ёс зүйн хороо шийдэх юм. Сүүлийн хоёр баримтаас харахад, Гарын үсэг дуурайлгасан гэж Ерөнхий нарийн бичиг Ө.Шижирт 20 хувийн цалингийн торгууль өгсөн бол Ө.Шижир нь нарийн бичиг Г.Номинд цалингийн 20 хувийн торгууль өгчээ. Хөөрхий амьдрал эхэлж буй охины буруу болгоод дуусгах ажил болгож.

Гарын үсэг дуурайлан зурж, гэмт хэрэг хийж байгаа хүмүүс биднийг удирдана гэж байх уу?

Жич: Гадны хөлбөмбөгийн талаар эрүүлээр маргалддаг шиг, эрүүл маргаан үүсгэнэ шүү. Хөлбөмбөгөө гадны жишгээр хөгжүүлмээр байна, хүмүүсээ!!!

Батзаяа Баясгах

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …