“Гахайн хавдар” өвчин хүндэрвэл эрэгтэй хүүхдийг үргүй болгодог

images Манай ХӨСҮТ аливаа халдварт өвчний дэгдэлт, тархалтын талаар танадалт судалгаа байнга хийдэг.Энэ танадалтаар Улсын хэмжээнд 2013 оны эхний найман сард халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 10.1 хувиар буурсан байна. Улмаар  салхин цэцэг, гахайн хавдраар өвчлөгчдийн тоо 38 хувиар өссөн тоо гарчээ.

Гахайн хавдар өвчний хөдлөл зүйг харахад, тархалт нь 3 жилийн давтамжтайгаар 2 жилийн турш үргэлжилдэг. Тодруулж хэлэхэд, 2009 оны эхний хагас жилийн байдлаар, нийт гахайн хавдар өвчний 4 мянга орчим тохиолдол бүртгэгдэж, 2010-2013 онд дэгдэлт байдлаар гарсан байна.

 Агаар дуслын болон амьсгалын замаар халдварладаг болохоор эхлээд халуурч ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Толгой өвдөж хоолонд дургүйцэх, бие сулрах тал бий. Зажлах, амаа ангайхад эрүүний углуургаар өвдөх, шүлс багасаж ам хуурайших, чихээр хатгаж өвдөх, чихний арын хонхорыг дүүргэсэн хавдар үүсч, шанаа, хацар, эрүү, хүзүү рүүгээ тархсан байхаас гадна, тэмтрэхэд эмзэглэлтэй. Гол хэсгээрээ хатуу, захаараа зөөлөн, арьс нь хэвийн өнгөтэй байдаг.

 “Гахай хавдар” нь цус задлах үйлчилгээтэй “парамиксовирус”-ээр үүсгэгддэг.  Үүнээс болж чих орчмын шүлсний булчирхай болон булчирхайлаг эрхтнүүд, мөн тархины эд, зөөлөн бүрхүүлийг үрэвсүүлж, халууралт өгдөг. Ерөнхийдөө өвчний шинж тэмдэг хордлогоор илэрдэг. Харин зарим хүний биеийн дархлааны онцлогоос хамаарч заримдаа онцын шинж тэмдэг илрэхгүй байх тал байдаг гэнэ.

Өвөл, хавар, намрын  улиралд, 4-15 насны хүүхдүүдийн дунд зонхилон тохиолддог. Эх уурхай нь өвчилсөн хүн бөгөөд агаар дуслаар хүнээс хүнд, өвчитний шүлсээр бохирлогдсон эд юмс, аяга халбага, тоглоом зэргээр дамжина. Нэг ёсондоо ахуйн замаар мөн хадварлах эрсдэлтэй өндөр байдаг.

Гахайн хавдараар гол төлөв 5-13 насны хүүхэд багачуул өвчлөөд зогсохгүй эрэгтэй хүүхдэд тусч даамжирвал үргүйдэлд хүргэх аюултай байдаг. Тиймээс маш сайн эмчилгээ хийлгэж бүрэн эдгээх  ёстой. Манайд харин эцэг эхчүүд хүүхдээ жаахан гайгүй болоод ирэхлээр тоохгүй орхичих гээд байдаг талтай.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …