Эмэгтэйчүүдийн эрх хязгаарлагдмал байдаг Саудын Арабт сүүлийн үед тэдний эрхийг нэмэгдүүлэх арга хэмжээ авсаар байна. Тухайлбал хамгийн сүүлд эмэгтэй хүн жолоо барихыг зөвшөөрчээ. Холбогдох тушаалд Саудын Арабын хаан Салмин ибн Абдуль-Азид аль Сауд гарын үсэг өчигдөр зурсан байна. Тус улс нь эмэгтэй хүн жолоо барих эрхийг хориглосон цор ганц орноор тодорч байлаа. Дээрх шийдвэртэй холбогдуулан хууль дүрмийг улам боловсронгуй болгох ажлыг хэлэлцэхээр тусгай хороо байгуулах юм байна. Улмаар ирэх оны зургадугаар сараас эхлэн хуулийг мөрдөх гэнэ.
Санал болгох мэдээ
Сэлэнгэ аймаг: Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд “Менторын хөтөлбөр” хэрэгжиж байна
Сэлэнгэ аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд “Менторын хөтөлбөр” хэрэгжиж байна. Тус хөтөлбөр нь Хүүхдийн …