Тоёота компанийн үүсгэн байгуулагч Ки-Ичирогийн түүх

   Тоёота компанийн үүсгэн байгуулагч Ки-Ичиро 1894 оны 6-р сарын 11-ны өдөр мэндэлжээ. Тоёота Мотор Корпораци  Үндэстэн дамнасан тус корпорацийн төв захиргааны байгууллага нь Японы Токио хотуудад  байрладаг.

1937 онд Тоёота  Ки-Ичиро хэмээх хүн өөрийн эцгийн «Тоёота Индастриз» үйлдвэрийн дэргэд автомашины үйлдвэрлэлийн дагнасан компани байгуулсан нь одоогийн Тоёота Мотор Корпораци юм.

Ки-Ичиро Тоёот 1934 онд “Toyota Industries”-ийн нэгэн хэлтэс байх үед тэд Type A гэх анхны хөдөлгүүрээ бүтээж, удалгүй 1936 онд  анхны зорчигч тээврийн хэрэгсэл бүтээж түүнийгээ Toyota AA хэмээн нэрлэж  үйлдвэрлэсэн бөгөөд   наймдугаар сард  нь G1 гэх ачааны машиныг гаргажээ.

Тоёота Мотор Корпораци нь Тоёота  группийн салбар компани бөгөөд дотроо Скион, Лексус, Дайхацү болон Хино Моторс зэрэг охин компаниудтай.

1937 он болоход Ки-ичиро аавынхаа компаниас салж, Toyota Motor Co. гэх бие даасан компанийг байгуулжээ. Хэдийгээр үүсгэн байгуулагчдын удмын овог Тоёода байсан боловч сонсголонтой байдал, мөн ирээдүйн аз ивээлийг илэрхийлж, “Тоёота” болгон өөрчилсөн байна.

 

 

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …