1889 оны дөрөвдүгээр сарын 20-нд Австри улсад төрсөн Адольф Гитлерийг дэлхийн хамгийн хэрцгий хүн гэж хэлж болно. Тэрээр үндэс угсаагаар ялгаварлагч хийгээд хүмүүсийг үй олноор нь хөнөөсөн нэгэн. Түүний тушаалаар сая сая хүний амь насанд хүрсэн. Гитлерийн талаарх таны мэдэхгүй зарим хувийн мэдээллийг нь хүргэе.
1. Тэрээр сургуульд байхдаа еврей охинд дурлаж байжээ. Охины нэрийг Стэфаний Ааясак гэдэг бөгөөд Гитлер тухайн үед түүнд хайраа илчилж чадаагүй. Түүний тээсэн хайр сэтгэл бүхэл бүтэн үндэстэнг үзэн ядах сэтгэл болж хувирав уу?
2. Түүний хоол боловсруулах үйл ажиллагаа сул байсан. Гэдэс нь өвдөх, хоол идсэнийхээ дараа ходоод нь хямрах болоод гүйлгэх асуудал бараг амьдралынх нь турш зовоосон. Бусад хүн энэ асуудлыг нь мэдэх вий гэж санаа зовохдоо 29 төрлийн эм хэрэглэдэг байсан ч аль нь ч дорвитой тус болоогүй байна.
3. 1916 оны “Somme”-ын тулааны үеэр шархадсан ба эмч нар түүний амийг аврахын тулд нэг төмсөгийг нь авсан байдаг.
4. Дөрвөн настай байхдаа өвлийн нэг шөнө нууранд унасан байна. Тухайн үед түүний амийг нэгэн санваартан аварчээ. Тэр өдрөөс хойш санваартан болохыг мөрөөдөж эхэлж. Гэхдээ том болохынхоо хэрээр бурханд зүтгэхийн оронд өөрөө амьд бурхан болж шүтэгдэхийг эрмэлзэж эхэлжээ.
5. Тэрээр эмэгтэйчүүдтэй ойр, дотно харилцаатай байхыг эрмэлзэгч байсан. Зээ охин дүү Geli Raubal-тай найз нөхдөөс илүү харилцаатай байсан гэж олон хүн үздэг. Geli 23 насандаа амиа хорлосон байдаг.
6. Тэр машин барьж сурахаар хэзээ ч оролдож байгаагүй. Зарим хүн түүнийг бусдын өмнө жолоо чадварлаг барьж чадахгүй байх вий гэсэн бодлоосоо болж машины үрүүл хэзээ ч бариагүй гэж үздэг.
7.Гитлер амьтдад хайртай байсан. Тэднийг ямар нэгэн туршилтанд оруулах үйлдлийн эсрэг байсан бөгөөд өөрөө цагаан хоолтон байж.
8. Залуудаа тамхи их татдаг байсан ч эрх баригч болсоноосоо хойш тамхинаас гарсан аж. Тамхинд хүмүүс мөнгө хэрэггүй зардаг гэж үзэн тамхины эсрэг компанит ажил хүртэл өрнүүлсэн байдаг.
Б.Халиун