Саарий нь “хувцасны судал” буюу “Сати” гэсэн утгатай санскрит үгнээс гаралтай үг. Зэрэг зиндаа болон газар нутгаасаа хамаараад саарий өөр өөр хэв загвартай байдаг байна. Уг хувцасны баялаг өнгө, загвар болон материалын сонголт Энэтхэгт бий бөгөөд эмэгтэйчүүд нь өнөөдрийг хүртэл өдөр тутмын амьдралдаа өмссөөр байгаа. Саарийг анх яг хэзээ урлаж эхэлсэн нь тодорхой бус байдаг. Энэ талаарх түүхэн бичиг баримт ч цөөн байдаг байна. Ямартай ч энд 5,000 гаруй жилийн өмнөөс даавууг хийж эхэлсэн байдаг.
Саарийны өнгө бас ямар нэг утга агуулдаг. Жишээ нь цагаан болон шар өнгийн саарыг шашны ёслолд зориулдаг. Мөн бэлэвсэн эхнэрүүд цагаан саарий өмсдөг. Ногоон өнгийнхийг худалдаачин анги, Муслимууд болон зарим газарт сүйт бүсгүй өмсдөг. Улаан өнгийнхийг бүх анги давхаргынхан хуримандаа өмсдөг бөгөөд элбэг хангалуун амьдралыг ч бэлгэддэг.
Тэгвэл Энэтхэгийн хамгийн үнэтэй саарий 100 мянган ам доллар. Уг торгон саарийн дээр Энэтхэгийн алдарт зураач Ража Рави Вармагийн “Хөгжимчдийн ертөнц” зургийг хатгажээ. Тэрээр 1848-1906 оны хооронд амьдарч, Энэтхэгийн түүхэн дэх хамгийн агуу зураачийн тоонд нэрээ мөнхөлсөн байна. Тус саарийг 2008 оны нэгдүгээр сарын 5-нд зарсан бөгөөд хамгийн үнэтэй саарий гэдгээр Геннисийн номонд орсон аж. Үүнд шар, цагаан алт, очир эрдэнэ, мөнгө, бадмаараг, маргад эрдэнэ, биндэрьяа, шүр сувд болон молор шигтгэсэн.