МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн хэрэгжиж эхэлсэн талаар мэдээлэл хийлээ.
МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар”Монгол Улсын Засгийн газраас ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ 7 төрлийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг нэмэгдүүлж, цалин хөлсийг 2019 он хүртэл царцаах,төрийн албанд нөхөн томилгоо хийхгүй, байх шийдвэрүүдийг гаргаснаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 2.4, 3.2, 3-9 дэх заалтууд зөрчигдсөн. Энэ хүрээнд МҮЭХ бүтэн жилийн хугацаанд тодорхой жагсаал цуглаан байгуулсны үр дүнд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн хүрээнд иргэдийн өмнө тулгамдсан асуудлууд шийдвэрлэгдэх боломжтой боллоо.
Тухайлбал:1.Хүнд, хортой халуун нөхцөлд ажиллаж байгаа эмэгтэй 50, эрэгтэй 55 настай тэтгэвэрт гарах, харин хэвийн нөхцөлд ажиллаж байгаа ажилтан өөрөө хүсвэл эмэгтэй 55, эрэгтэй 60 настай тэтгэвэрт гарч болох өмнөх хуулийн хэрэгжилт хэвээр мөрдөгдөх нөхцөл бүрдлээ.
2.Хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлэхгүй байхаар боллоо.
3.Төрийн албан хаагчдын цалинг 2018 онд нэмэгдүүлэхээр нэмэлт хэлэлцээ хийхээр боллоо.
4.Өргөн хэрэглээний АИ-92, А-80 төрлийн бензиний үнийг тогтвортой байлгахаар шийдвэрлэлээ.
5. Төсвийн байгууллагуудын төсвийн хэмнэлт, өөрийн үйл ажиллагаанаас орох орлогоор ажиллагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх боломж болон нийгмийн хамгааллын бусад асуудлууд шийдвэрлэгдэх боломжтой боллоо. МҮЭ-ийн холбооноос цаашид хэлэлцээрий хэрэгжилтийг хангуулж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох, ажиллагсдын цалинг нэмэгдүүлэх нэмэлт хэлэлцээрт орно” гэдгээ илэрхийллээ.
Г.Нараа