Фото: Их багш Чин Хайн санаачилгаар ОУ-ын уран бүтээлчдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв

Төгс гэгээрсэн Их багш Чин Хайн Олон Улсын нийгэмлэгийн Монгол дахь салбараас эх дэлхийд баяр хөөр, аз жаргал, амар амгалан, эв нэгдлийг авчирдаг, авьяаслаг уран бүтээлчдийг магтан дуулсан Олон Улсын уран бүтээлчдийн өдрийн баярын цэнгүүн энэ сарын 3-ны өдөр зохион байгуулагдлаа.

Төгс гэгээрсэн Их багш Чин Хай энэ оны нэгдүгээр сард жил бүрийн дөрөвдүгээр сарын 3-ны өдрийг дэлхий даяар олон улсын уран бүтээлчдийн  өдөр болгохыг санаачилсан байна. Энэхүү арга хэмжээнд Монголын соёл урлагийн салбарын уран бүтээлчид уригдан оролцов.

Баярын арга хэмжээг нээж Төгс гэгээрсэн их багш Чин Хайн үг, Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын аялгуу “Багшдаа баярлалаа” дууг Цагдаагийн сүлд чуулгын дуучин, СТА Б.Долгормаа өргөн барьсан юм. Мөн Нюанс хамтлаг, уран нугараачид, ЦДБЭЧ-ын уран бүтээлчид ая дуугаа хүргэсэн билээ.

Энэ өдрийн талаар Төгс гэгээрсэн их багш Чин Хайн Олон Улсын нийгэмлэгийн Монгол дахь салбарын тэргүүн Д.Энхбат “Олон Улсын уран бүтээлчдийн өдөр зөвхөн уран бүтээл туурвиж буй хүмүүс төдийгүй диваажинд заларсан уран бүтээлчдээ дурсан санадаг. Өнгөрсөн ба одоо цагийн уран бүтээлчдэд зориулсан баяр юм. Анх удаа дэлхийн хэмжээнд зохион байгуулж байна. Багш авьяасаараа дэлхийн дахинд танигдсан уран бүтээлч юм” хэмээн ярилаа.

Төгс гэгээрсэн Их багш Чин Хайн товч түүх

Их Багш Чин Хай Ау Лакт нэгэн чинээлэг гэр бүлд нэр хүндтэй ардын оточ хүний охин болон мэндэлжээ. Тэрээр Католик шашинтны ёсоор өсч хүмүүжиж Буддын шашны гол үндэс, ойлголтуудыг олж мэджээ. Хүүхэд ахуйдаа шашны сургаал номлол, гүн ухааныг ихэд сонирхдог байсан төдийгүй ямарваа амьд амьтныг ер бусаар хайрлан энэрдэг байжээ.

Арван найман настайдаа Их Багш Чин Хай Англи руу суралцахаар явж, хожим нь Францад тэгээд Германд очиж, Улаан Загалмайн нийгэмлэгт ажиллан нэгэн Герман шинжлэх ухаанчтай гэрлэжээ. Хоёр жил аз жаргалтай гэр бүл байсныхаа дараа нөхөртэйгээ зөвшилцөн гэгээрлийг эрж олохын тулд бага наснаасаа мөрөөдөн тэмүүлсэн хүсэл зорилгоо гүйцэлдүүлжээ. Тэр үедээ өөрт олдсон аль нэг Багш болон гэгээрсэн Багш нарын удирдлага дор олон янзын бясалгал дадал болоод оюун санааны дэг горимд суралцаж байв. Тэрбээр хүн төрөлхтний зовлон зүдүүрт ганц хүний тус нэмэр гавихгүй зүйл болохыг ойлгоод хүнд туслах хамгийн сайн арга бол өөрөө өөрийгөө бүрэн таньж мэдэх явдал гэдгийг ухаарчээ. Ганцхан энэ зорилгоор хамгийн төгс гэгээрэлд хүргэх аргыг эрэн хайж, олон олон улс орныг тойрон аялжээ. Олон жилийн туршид сорилт туршилт, аян зам, зовлон зүдүүр амсаж туулсны эцэст нь Их Багш Чин Хай Гималайн ууланд Дотоодын Гэрэл Аялгууны бясалгалын арга тэнгэрлиг Дамжуулалтыг олжээ. Хэсэг хугацаагаар хичээнгүйлэн бясалгасныхаа хойно, Гималайн ууланд даяанчлан суух үедээ төгс гэгээрэлд хүрчээ.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …