“Илд цэцэг” УСК Америкийн кино театрт гарсан анхны монгол кино болжээ

Найруулагч П.Дэлгэрбаярын найруулсан “Илд цэцэг” уран сайхны кино АНУ-ын Сан-Франциско  болон бусад хотын кино театруудаар анх удаа албан ёсоор гарч байна.

“The Gladiolus” нэрээр үзэгчдийн хүртээл болж буй уг бүтээл кино театрт гарахаас гадна Америкийн кино зах зээлд албан ёсны бүртгэлтэй болж, мэдээллийн санд нь орж, сүлжээгээр нь тасалбараа түгээн олон нийтэд гарч байгаа ажээ.

 

Энэ тухай  “Mongol Film Distribution”компанийн захирал Н.Цогтбаяр цахим хуудаснаа”The Gladiolus” буюу “Илд цэцэг” уран сайхны киноны хувьд албан ёсоор Америкийн кино театрт гарсан анхны монгол кино болж байгаа бөгөөд “Анхны энэ киног олон хүн үзэж, сайн рэйтингтэй байвал Монголын үндэсний үйлдвэрлэл буюу урлаг соёлын бүтээгдэхүүн монгол кино улам олноороо Америкийн зах зээлд нэвтрэн орох боломж бүрдэх юм” хэмээн  бичжээ.

“Илд цэцэг” кино дөрөвдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн долоо хоногийн турш өдөр бүр орон нутгийн цагаар 20:30 цагт гарч байгаа юм байна.

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …