Хиамнаас хордсон байх магадлалтай байна

Өмнөговь аймагт энэ сарын 18-ны өдөр 13 хүн хоолны хордлого шинжтэйгээр эмнэлэгт хэвтжээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа эдгээр хүмүүсийн 10 тохиолдол нь лабораториор батлагдсан хоолны хордлого оноштойгоор эмчлүүлж байгаа ажээ.

Энэ хордлого нь халуун дулааны улиралд амархан мууддаг хүнсний зүйл болох хиамнаас хордсон байх магадлал өндөр байна.

Тиймээс тус аймгийн Эрүүл мэндийн газраас хоолны хордологоос урьдчилан сэргийлэхийг иргэддээ онцгойлон анхаарууллаа. Урин дулааны улирал ирж аялал зугаалга, хөдөө, хот явах хүн амын хөдөлгөөн ихэсч байгаатай холбогдуулан хоол хүнсээр дамжих халдвар хоолны хордлогын дэгдэлт нэмэгдэх хандлагатай байгаа юм.

Санал болгох мэдээ

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

​Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.04/ Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Мөнхбаясгалан, …