УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа халагдах өргөдлөө өгөөгүй

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг эрүүл мэндийн шалтгаанаар халагдах өргөдлөө өгсөн тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа нь худал ташаа мэдээлэл болохыг мэдэгдэж байна.

Энэ нь байгалийн гамшгийн улмаас учирсан хохирлыг даван туулахын төлөө төмөр замчид өдөр шөнөгүй ажиллаж байгаа энэ үеэр УБТЗ-ын даргыг өөрчлөхийг санаархсан хэсэг бүлэг хүмүүсийн зориуд тарааж байгаа зохион байгуулалттай үйлдэл болохыг анхааруулж байна.

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа байгалийн гамшгийг даван туулах сэргээн босголтын ажлыг гардан удирдаж төмөр замын хөдөлгөөнийг хэвийн болгохоор ажиллаж байна гэж Улаанбаатар төмөр замын газраас мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …