“Монголын урлагийн зөвлөл” ТББ 17 тэрбум гаруй төгрөг “Рио Тинто”-оос авчээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэдээлэл хүргүүлэх тухай

Миний бие Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч Рио тинто, Монгол Улсын Засгийн Газрын хооронд байгуулсан гэрээний хэрэгжилт, төслөөс Монгол улс ямар хугацаанд ямар хэмжээний үр өгөөж ашиг авах талаар иргэд, эрдэмтэн, мэргэжилтэн шинжээч зэрэг олон хүнтэй багагүй хугацаанд хамтран судалгаа хийж, мэдээлэл баримт ирж байна. Энэ явцад “Рио тинто”-гоос Оюутолгой төсөлд зарцуулсан хөрөнгө мөнгөний тайлан задаргаанд судалгаа хийж үзэхэд Монголын баялагийг ашиглан олж буй орлогын нэгээхэн хэсгийг төсөлд шууд хамааралгүй, компаний үндсэн үйл ажиллагааны чиглэлээр ажилладаг төрийн болоод төрийн бус олон нийтийн байгууллага түүний удирдах албан тушаалтнууд, компани, хувь хүмүүст их хэмжээний мөнгө зарцуулж, санхүүжүүлж байгаа үйлдлийг авлигын шинжтэй, ашиг сонирхлын зөрчил үүсгэж байна гэж үзэж байна. Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч Рио тинтогоос санхүүжүүлсэн дараах байгууллагууд байна. Үүнд:

 1. Монголын урлагийн зөвлөл ТББ 17,274,000,000 төгрөг

2. Хил хамгаалах ерөнхий газар 129,207,904 төгрөг

3. Монголын уламжлалт урлах ухаан ТББ 107,742,918 төгрөг

4. Уул уурхайн үндэсний ассициоци ТББ 89,434,400 төгрөг

5. ZIBRO Z компани 1,4 тэрбум төгрөг

6. Их Ус Туул ТББ 600,000 ам.доллар

 Тэгвэл одоогийн байдлаас үзэхэд: “Оюутолгой” төслийг удирдагч Рио тинтогоос томилогдсон нөхөд мөнгөгүй шалтгаанаар ажлыг зогсоож олон Монгол хүнийг ажилгүй болгосон атал, үндсэн үйл ажиллагаатай огт холбоогүй хандив зардал их хэмжээгээр гаргаж төслийн өртөгийг өсгөж 34 хувийг эзэмшдэг Монгол улсыг хохироож төр, төрийн бус байгууллага, компани, хувь хүмүүсийг санхүүжүүлж ашиг сонирхлын зөрчил үүсгэж буруу мэдээллээр ард иргэдийн тархи угааж ирсэн байна. Цаашилбал дээрх ТББ-аар дамжуулан эрх мэдэлтэй хүмүүст авлига өгсөн байж болзошгүй юм. Иймд зохих журмын дагуу Оюу толгойн санхүүгийн тайлан тэнцэлд нэг бүрчлэн шалгалт хийж, мөн их хэмжээний санхүүжилт авсан байгууллагуудыг нягтлан үзэж, тус мөнгийг ямар зорилгоор юунд зарцуулсан болохыг тогтоож, хуульд заасан холбогдох арга хэмжээ авч хариу ирүүлнэ үү.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …