Сураггүй алга болсон малчинг эсэн мэнд олжээ

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Баянбулаг багийн малчин 53 настай Ө энэ сарын 25-нд  цасан шуурганаар  300 толгой бог мал  тууж яваад сураггүй алга болжээ. Ар гэрийнхэн нь тухайн өдрийн 21.15 цагт аймгийн Онцгой байдлын газарт хандаж нийт долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Тэгвэл өчигдөр  03.00 цагт  Баянбулаг багийн Ганцын даваа гэдэг газар түүнийг  малтайгаа эсэн мэнд байхад  нь олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн аж.

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …