Ногоон дарь эхийн зүрхэн тарни

Green_Tara_2004E-printНогоог Дарь эхийн зүрхэн тарни:

Ум дарэ дүдарэ дүрэ суха

Ум Жэвзүнма магма долмала чанцалло

Дүда раей жиггүн сэлма

Дүрэ доннам тамжад дэрма

Суха  игэр  жайла равдү.

Ум – Ариун дээд хутагт Дарь эхэд мөргөмү

Дарэ – Гаслан  бүхнээс  гэтэлгэгч баатар

Дүдарэ – Гай бүхнийг арилгагч эх

Дүрэ – Тус бүхнийг соёрхогч эх

Суха – тарниар адислагч тандаа биширмү

Дарь эх /Төвдөөр: Долма, Санскритаар: Тара  Монголоор: Гэтэлгэгч эх /-ийг  арван зүг, гурван цагийн  хамаг бурхадын үйлсийн эх хэмээн дээдэлдэг. Аюул зовлонд өртсөн  нэгнийг ганц үрээ хайрлах эхийн сэтгэлээр бушуу түргэн авран гэтэлгэх тангарагт бурхан. Дарь эхийн хорин нэгэн хувилгаан дүрийг Ногоон дарь эх төлөөлдөг. Энэхүү уншлага нь Дарь эхийн хураангуй магтаал бөгөөд зүрхэн тарнийн утгыг агуулжээ. Ногоон дарь эхийн зүрхэн тарнийг  сүслэн уншсан хэн бүхнийг Ногоон дарь эх  элдэв зовлон түйтгэрээс ангид байлгаж, учрах аюул, гай саад бүхнээс  авран хамгаалдаг гэнэ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Манай дэлхийн хамгийн их энергитэй хийгээд амар тайван зарим газар

Пирамид, Египет  Сахлын хутгыг ирлэх шаардлагагүйгээр өөрөө ир ордог тийм их энергитэй газар гэж Египетийн …