Баянзүрх дүүргийн Ван болох гэсэн С.Эрдэнийн санаархал хэрээс хэтэрлээ

Нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүргүүдээс хоёрт ордог Баянзүрх дүүргийн төрийн үйлчилгээ таг зогсч иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн хүнд нөхцөл байдал тус дүүрэгт үүсээд байна. Учир нь Баянзүрх дүүргийн 2016 оны сонгуульд Ардчилсан намын 2 нэр дэвшигч мөнгө тараасан нь нотлогдон, шүүхээр орж дахин сонгууль зарласан. Хуулийн дагуу ИТХ-ын дахин сонгууль болж МАН-аас нэр дэвшигчид ялалт байгуулан МАН 21, АН 20 төлөөлөгчтэй болж тус дүүргийг МАН засаглах болсон юм. Гэтэл дахин сонгуульд АН оролцох хүсэлтээ хуулийн хугацаанд өгөөгүй атлаа засаглалаа авч үлдэхийн тулд бие даагчдыг өрсөлдүүлж ялагдал хүлээн ч засаглалын эрхийг авахын төлөө улайрч бүх хороодын засаг дарга, хэсгийн ахлагчдыг турхирч үймээн самуун үүсгэн иргэдэд үйлчлэх ёстой төрийн ажил үүргийг гацаанд оруулаад байна.

АН-ын дарга С.Эрдэнэ Баянгол дүүргийн “ВАН” болтлоо өөрийн тойрон хүрээлэгчдээ дүүргэж тус дүүрэгт эзэн суусан шигээ Баянзүрх дүүрэгт мөн “ВАН” болохын тулд өөрийн хүмүүсээ оруулах гэсэн нь жирийн иргэдийн төдийгүй нам дотроо ч хагарал үүсгэж байна. Үймээн самуунд оролцож буй хороо хэсгийн ахлагч нар нь С.Эрдэнийн хүмүүс төдийгүй өөр дүүргүүдээс ч жагсагчдыг олноор авчирсан гэдгийг иргэд болоод намын нөхөд нь мэдэгдэж байгаа юм.

АН дотроо хэд бутарч, С.Эрдэнээр толгойлуулахгүй гэсэн фракууд шил шилээ даран мэдээлэл хийж намаа аврахаар тэмцэж эхэлсэн. Мөн жагсаалыг улам бүр төгөлдөржүүлж ил цагаан мөнгөний жагсаал хүртэл зохион байгуулж эхэллээ. Түүний энэ улайрсан үйлдлүүд нь угаас тархай бутархай АН-ыг тараахад хүргэж мэдхээр байна.

С.Эрдэнийн намын дотоод асуудал ч дүүрч гэж бодоход жирийн иргэдийг бохир улстөрдөө хутгаж иргэдийн эрхэнд халдаж буй явдлыг таслан зогсоох ёстой. Иргэн бид төрөөс үйлчилгээгээ тэгш шударга авч амар тайван аюулгүй орчинд ажиллаж амьдрах үндсэн хуулиар олгогдсон эрхтэй.

А.Аюуш

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …