Амралтын өдрийн зоог: Тахианы бүрмэл хийх арга

94Орц

  • Тахианы цээж мах – 200гр
  • Гурил – 30гр
  • Өндөг – 1ш
  • Сухарь – 100гр
  • Тахиа амтлагч – 5гр
  • Давс – 3гр
  • Сармис – 3гр
  • Ургамлын тос – 100гр
  • Улаан лооль – 100гр
  • Юуцайн үндэс – 50гр
  • Зөгийн балтай утааны сүмс – 30гр

Хийх арга

  1. Тахианы махаа ижил хэмжээтэй  хавтгай хэрчээд тахиа амтлагч, давс, жижиглэсэн сармисаар амтлана.
  2. Амталсан махаа 1-рт гурил, 2-рт нь өндөг,3-рт нь сухар гэсэн дарааллаар жигд өнхрүүлж шарахад бэлэн болгоно.
  3. Шарах хайруулын тавгандаа тосоо хийж халаагаад махаа зөөлөн галаар шарна.
  4. Буцалж буй усанд бага зэрэг давс хийгээд юуцайн үндсийг 3 минут орчим байлгаад уснаас авна.
  5. Улаан лоолийг угааж нимгэн цагираг зүснэ.
  6. Тавагны гол хэсэгт шарсан махаа тавин улаан лоолийг тойруулан тавьж сүмсээр хэсэг хэсэг газар нь чимэг хийгээд юуцайн үндэсний хамт олгоно.

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …