Чингэлтэй хайрханд 250 мод тарив

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 374 жилийн ой, Нийслэлийн өдрийг угтаж БОНХЯ-аас зохион байгуулж буй “Байгаль хамгаалах нэг сарын” аяны хүрээнд залуучуудын дунд ногоон хөгжлийг дэмжих, иргэний ухамсарыг дээшлүүлэх, дүүргийн иргэдэд байгаль орчноо хайрлах, хамгаалах, оролцоог нэмэгдүүлэх, мөн Чингэлтэй хайрханд төгөл бий болгох зорилгоор энэ сарын 19-ний өдөр мод тарих ажлыг зохион байгуулав.

  

Чингэлтэй хайрхан, Салхитын аманд мод тарих арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид болон Хууль сахиулах Их сургуулийн Хилийн сургуулийн багш, оюутнууд оролцож 250 мод тарьсан байна.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …