Нөөцийн мах 12-р сарын 25-наас худалдаанд гарна

7489ef1b9e98b106bigЖил бүр манайд 12 дугаар сар өнгөрөөгөөд махны үнэ өсч эхэлдэг. Харин засгийн газраас махны үнийг тогтвортой байлгахын тулд нөөцийн мах  хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.  Энэ жилийн нөөцийн маханд 14 тонн мах бэлтгэсэн байна. Энэ жилийн хувьд нөөцийн махыг Улаанбаатар хотын хэрэглэгчдэд нийлүүлэх  тендерт 12 тонн мах нөөцөлж, нийлүүлэхээр “Эй Эн Ди Эм”, “Баатрууд тэнгэр” компани шалгарсан байна. Харин Дархан-Уул аймгийн хэрэглэгчдэд зориулах 1  тонн махыг “Дархан меат фүүдс”, Орхон аймгийн иргэдэд нийлүүлэх 1 тонн махыг “Эрдмит” компани тус тус бэлтгэхээр болжээ. Энэ жил  нөөцийн махыг  арванхоёрдугаар сарын 25-наас худалдаанд гаргахаар төлөвлөөд байгаа юм байна.

Ugluu-logo1717

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …