Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар дүүргийн айл өрх, ААН-үүдэд найман цагийн турш цахилгааны хязгаарлалт хийнэ

ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг 1, 2, 3-р бүсэд хувааж, мөрдөх журмыг 2017 онд баталсан байдаг. Мөрдөх журмын хүрээнд бүсчлэл бүрийн 110 кВ-ын дэд станцыг өргөтгөх, цахилгаан дамжуулах агаарын шугамын ачаалал даах чадавхийг нэмэгдүүлэх, шинээр дэд станцууд барих зэрэг ажлуудыг 2020 он хүртэлх түвшинд гаргаж, урьдчилсан тооцоолол хийгджээ.

Өргөтгөлийн ажлын явцад 110/10/6кВ Умард дэд станц болон 110/10кВ Улаанхуаран дэд станцын салбар тулгуур хүртэлх утсыг солиход дэд станцыг хүчдэлээс бүрэн чөлөөлөх шаардлага гарчээ.

Иймд Умард дэд станцыг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр, Улаанхуаран дэд станцыг 09 дүгээр сарын 07-ны өдөр тус бүр 8 цагийн хугацаанд хүчдэлээс чөлөөлөхөөр болсон байна. Тодруулбал,  Умард дэд станцыг 2019 оны 8 дугаар сарын 28-ны 07:00 -15:00 цагийн хооронд хүчдэлээс бүрэн чөлөөлж ажиллана.

Хамгийн гол нь өргөтгөлийн ажлын явцад ямар нэгэн гэмтэл саатал гарсан тохиолдолд хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сэргээх шилжүүлэг хийх ямар ч боломжгүй хүнд горимоор ажиллахыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд анхаарууллаа.

110/10/6 кВ Умард дэд станцыг бүрэн хүчдэлгүй болгож ажил хийх үед:

  • Чингэлтэй дүүрэгт 6 дугаар хороолол бага тойруу, 6 хорооллын үйлчилгээний төв, 5 дугаар сургууль, Нисдэг машин, 50 дугаар сургууль, Баянбүрд бассейн, Хүрд компани орчмын хэрэглэгчид
  • Сүхбаатар дүүрэгт 11 хорооллын хэрэглэгчид, Саруул хотхон, Хурд орон сууцны орчмын хэрэглэгчид
  • Баянгол дүүрэгт 6 дугаар бичил хороолол, БГД –ийн 12-р хорооны байр, Хүрээ дээд сургууль, 28 –р сургууль, Билэг их дэлгүүр, 3-р хорооллын зарим орон сууцны хэрэглэгч, 1000 нэрийн бараа, Тумбааш, Түмэн плаза, Москва комплекс орчмын хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлана.

Харин 110/10 кВ Улаахуаран дэд станцыг бүрэн хүчдэлгүй болгож ажил хийх үед аваарын горимд оруулахад 10 кВ АШ- ууд 90-100 % ачаалалтай ажиллана.

Ямар нэгэн гэмтэл саатал гарсан тохиолдолд хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сэргээх шилжүүлэг хийх ямар ч боломжгүй хүнд горимоор ажиллах тул иргэд хувийн бэлтгэлтэй байхыг зөвлөлөө.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …