42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой асуудлыг хэлэлцэнэ

Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын 22 дугаар тогтоол, мөн тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай УИХ-ын 23 дугаар тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг  Үндсэн хуулийн цэц өмнө нь гаргасан билээ.

Дээрх дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал хэлэлцээд, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж  тогтоол гаргасан байна. Тиймээс өнөөдөр  Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх их суудлын хуралдааныг хийхээр товлоод байна.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …