НМХГ:ЕБС-ын 31 цайны газарт 21.5 сая төгрөгийн торгууль ногдуулсан

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр холбогдох байгууллагуудаас нийслэлийн өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.

Энэ үеэр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулууны танилцуулснаар өнгөрсөн 14 хоногийн хугацаанд мэргэжлийн хяналтын байгууллагад нийт 1661 өргөдөл гомдол ирсэн байна. Үүний хүрээнд хяналт шалгалт хийхэд 641 зөрчил илэрч, 216 эрх зүйн баримт бичиг үйлдэн, 120 гаруй сая төгрөгийн торгууль ногдуулжээ. “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд төрийн өмчийн 115, төрийн бус өмчийн 90 сургуулийн цайны газарт хяналт шалгалт хийхэд 60 гаруй хувь нь ариун цэврийн шаардлага хангаагүй, 58 хувь нь зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулсан зөрчил илэрчээ. Нийт 95 албан шаардлага, 65 албан даалгавар өгч, 31 цайны газарт 21.5 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Мөн зарим сургуулийн цайны газрыг цуцлах санал хүргүүлжээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …