ЭМЯ:ХӨСҮТ-д сэжигтэй 16 хүнийг тусгаарласан

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн корнавирусийн цаг үеийн асуудлаар /2020.01.31/мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:Өчигдөр нийт 18 сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлаад байсан. Тэгвэл үүнээс зургаагийнх нь хариу гарч, шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчлөөгүй болох нь тогтоогдож эмнэлгээс гараад байна. Ингээд 12 хүний шинжилгээний хариуг хүлээж байхад ахин дөрвөн хүн ирж тусгаарласнаар нийт 16 хүнийг тусгаарлан шалгаж байна.

Нэгдүгээр сарын 25-ны өдрийг өчигдөр буюу нэгдүгээр сарын 30-ны өдөртэй харьцуулахад Монгол, БНХАУ-ын хилээр гарч буй иргэд, тээврийн хэрэгслийн тоо буурсан.

Тээврийн хэрэгслийн тоо гэхэд 2.5 дахин буурсан үзүүлэлттэй байгаа нь сайн юм.

Эрүүл мэндийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг иргэд хэрэгжүүлж буй нь сайн жишээ гэж үзэж байна.

ХӨСҮТ тусгай дуудлагын дугаар ажиллуулж байгаа. Өдөрт 100 гаруй дуудлага ирж байна. Нийт дуудлагын 50 хувь нь коронавирусээс сэргийлэх зөвлөмж авах гэсэн дуудлага байгаа нь сайн хэрэг. Харин 25 хувь нь онцын ач холбогдолгүй мэдээлэл асууж залгасан байна. Тийм учраас онцын шаардлагагүй бол шуурхай утсанд холбогдох хэрэггүйг анхаарах хэрэгтэй.

ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица:Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын шуурхай хурал  хуралдаж, шинэ коронавирусийн халдварыг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэж зарлалаа. 

Нийгмийн эрүүл мэндийн онц байдал зарлахад хоёр хүчин зүйл нөлөөлсөн. Нэгдүгээрт, хүнээс хүнд халдварласан. Хоёрдугаарт, Африкаас бусад тивд тохиолдол бүртгэгдлээ. 

Коронавирусийн халдвар цаг тутам нэмэгдэж буй ч коронавирусийн тархвар зүй, дэгдэлтийн муруйг ажиглахад тархалт оргил үедээ хүрээд буурах шинжтэй байна. Гэхдээ дүгнэн хэлэхэд арай эрт байгаа.

http://credit-n.ru/offers-zaim/creditter-srochnye-zaymi-online.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …