MCS барилгын талбайг лацаджээ

941277_535744976508402_1542694348_nМонгол улсын анхны ерөнхийлөгч болох П.Очирбатын эзэмшилд байсан хотын төвийн “А” зэрэглэлийн бүс болох Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Гэрлэх ёслолын ордны зүүн талд хувийн орон сууц бүхий газарт MCS групп барилга барихаар хашаа татаж, ажлаа эхлүүлээд байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр  МХЕГ-ын барилга хариуцсан байцаагч Батбаатар газар дээр нь ирж  барилгын ажлыг зогсоосон, лацадсан байна. Учир нь  MCS группын бариж буй тус талбай нь барилга барих ямар ч зөвшөөрөлгүй бөгөөд ажлыг зогсоох шийдвэрийг МХЕГ-аас гаргаж, 3 удаа акт явуулсан ч комани удирдлагууд үл тоон ажлаа явуулсаар байжээ. Мөн барилгын ажил эхэлснээр Олимпийн гудамжны 9 дvгээр байрны барилгад цууралт үүсч эхэлсэн бөгөөд барилгын ажлыг эсэргүүцсэн иргэдийг хамгаалагчид нь зодож танхайрсан байна. 

Юутай ч мөнгөтэй байлаа гээд хаа дуртай газраа хашаа татан барилга барьж, иргэдийн эрх ашгийг хохироод үе өнгөрч байх шиг байнан.

Ugluu-logo1719

Санал болгох мэдээ

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Монгол Улсын Их …