Орц:
* 1.5 кг хавирга, 10-12 см болгон хувааж бэлтгэсэн (short ribs)
* давс
* хар
* 3 амны халбага ургамалын тос
* 10-12 хумс сармис, нухсан
* 2.5 см цагаан гаа, арилгаад, 4 хувааж бэлтгэсэн
* 1.5 стакан ale ( Bass байвал сайн)
* 3 амны халбага будааны цуу (rice wine vinegar)
* 1 стакан хойшин соус (hoisin sauce)
Бэлтгэх нь:
- Хавиргуудаа давс перцээр амтлана. Ургамалын тосоо ширмэн тогоонд хийж халаагаад амталж бэлтгэсэн хавиргаа нэмэн тал бүрийг нь борлуулна. Шаргалтаж бэлэн болсон хавиргануудаа гаргаад 2-3 амны халбага тос үлдээн илүүдэл тосыг асгана.
- Тосоо (үлдээсэн тосоо) халаагаад сармис, цагаан гаагаа нэмээд 3 орчим минут зөөлөн гал дээр хуурна. Хавиргаа нэмнэ. Пиво, будааны цуугаа нэмээд нэг хутгаж нийцүүлээд таглан галаа зөөллөөд 2 цаг гучин минут зөөлөн гал дээр буцалгана.
- Зуухаа 150 градуст халааж бэлтгэнэ. Хавирган дээрээ хойшин соусаа нэмээд ширмэн тогооны хамтаар зуухандаа хийн (таглалгүйгээр) дахин 30 минут жигнэнэ. Ингэж бэлтгэсэн хавиргийг нухсан төмс, жигнэсэн ногооны хамтаар сервислэхэд тохиромжтой.