Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 260 иргэн эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц наймдугаар сарын 1-ны өдөр 17:08 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр 260 иргэн эх орондоо ирлээ. Үүнд, хөгжлийн бэрхшээл 1, өндөр настан-асран хамгаалагчтай 45, эрүүл мэндийн шалтгаантай 25, бага насны хүүхэдтэй гэр бүл 38, жирэмсэн 20, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 131 иргэн.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Мичид, Намуун, Зүчи, Боржигон зочид буудалд 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …