ОБЕГ, МХЕГ-ын байцаагчид “нөөцийн мах”-ны хадгалалт, хамгаалалтын горимыг өдөр бүр хянана

15faf7f53a61bb27big 2014 онд Улаанбаатар хот, ДарханУул, Орхон аймгийн хүн амын хэрэгцээнд зориулан 14 мянган тонн мах нөөцлөх, нөөцийн махны менежерээр  Дархан-Уул аймгийн “Дархан миит фүүд” ХХК, Орхоны “Эрдмийт” ХХК, Улаанбаатар хотын “Эй Эн Ди Эм” 6000, “Баатрууд тэнгэр” ХХК сонгогдоод байгаа билээ.

Өнгөрсөн 9-р сард бол тус сонгон шалгаруулалтад заасан ёсоор “Дархан миит фүүд” ХХК, Орхоны “Эрдмийт” ХХК тус бүр 1000, “Эй Эн Ди Эм” 6000, “Баатрууд тэнгэр” ХХК тус бүр 6000 тонн махыг зөвхөн үйлдвэрийн аргаар бэлтгэн нөөцлөх ёстой юм. Ингэхдээ “үхэр, адууны өрөөл, хонь, ямааны гулууз, жижиглэнгээр” ангилах аж. Мөн нөөцөд бүрдүүлэх үхрийн махны жингийн таван хувь, ямааны махны 10-аас доошгүй хувийг шулж, 0.5 кг-аар, үхэр, ямааны махны үлдсэн 90 хувь, хонины махыг гулуузаар нь эсвэл жижиглэж, хөрөөдөн яс, махыг нь тэнцүүлэн 2,3-5 кг-аар савлаж худалдаалах юм байна.

Үүнээс гадна ОБЕГ, МХЕГ-ын байцаагчид махны менежерийн болон туслан гүйцэтгэгчийн бэлтгэсэн махыг агуулахад хүлээн авч, сертификатаар баталгаажуулан, хадгалалт, хамгаалалтын горимыг өдөр бүр хяналт тавин ажиллахаар болжээ.

Тиймээс ирэх оны 12-р сарын сүүлээс эхлэн худалдаалагдах нөөцийн махны чанар аюулгүй байдалд иргэд санаа зовинох хэрэггүй юм байна.

index

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …