Цагаан давааны “Ахуйн хог хаягдал ангилах үйлдвэр”-ийн барилгын ажилтай танилцлаа

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Цагаан давааны “Ахуйн хог хаягдал ангилах үйлдвэр”-ийн барилгын ажил 2019онд эхэлсэн. Энэхүү ажил нь 2021онд бүрэн дуусахаар төлөвлөсөн бөгөөд одоогоор барилгын ажил хийгдэж байгаа.

Өнгөрсөн долоо хоногт Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд Э.Золбоо, Барилга хөгжлийн төвийн ерөнхий инженер Энхболд, Нийслэлийн Захирагчийн ажлын албаны хэлтсийн дарга Аригуун, Баянзүрх дүүргийн иргэдийг хурлын тѳлѳѳлѳгч Ж.Батбаатар болон холбогдох албаны хүмүүс ажлын явцтай танилцлаа.

Урин дулааны цагт ажлаа эрчимжүүлэх, хүн хүчээ нэмэгдүүлэх, Барилгын тухай хууль, норм стандартыг хэрэгжүүлж хариуцлагатай ажиллах, гэрээний дагуу төлөвлөсөн хугацаандаа ажлаа бүрэн дуусгаж хүлээлгэж өгөхийг Барилга хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо үүрэг болголоо. 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …