ХӨСҮТ: Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө.

Тэрбээр”Наймдугаар сарын 26-ны өдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лаборатори болон ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 553 хүнд шинжилгээ хийхэд, нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. 552 хүнд илрээгүй. Коронавирус илэрсэн хүн нь наймдугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн, 35 настай, эрэгтэй. Сөүлд ажиллаж, амьдарч байсан хүн.

Коронавирус илрүүлэх шинжилгээнд хамрагдсан хүмүүс:

-Наймдугаар сарын 7-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 273 хүний давтан шинжилгээ

-Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 19 жолооч

-Завхан аймагт тусгаарлагдсан 9 хүний шинжилгээ

-Дорноговь аймагт тусгаарлагдсан 77 хүний шинжилгээ

-Тусгаарлах байранд ажиллаж буй 8 эмч, ажилтан

-Тандалтын 3 хүний сорьц

-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүний давтан шинжилгээ

-Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 1 хүний шинжилгээ

-Сувиллын ажиглалтад байгаа 11 хүний давтан шинжилгээ

-Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 143 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй.

ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 10 хүн байна. 8 хүний биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр.

Өнөөдөр ХӨСҮТ-өөс хоёр хүн эдгэрэн гарч сувиллын ажиглалтад шилжлээ” гэсэн мэдээллийг өглөө.

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …