Засгийн газрын өчигдрийн /2020.09.02/ ээлжит хуралдаанаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газрын даргаар Тагнуулын ерөнхий газрын дэд дарга Баттөмөрийн Энхсүхийг томилсон юм.
Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Хууль эрх зүйн газрын дарга Н.Мягмар, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар Оюуны өмчийн газарт ажиллаж, тус газарт томилогдсон Б.Энхсүхийг албан хаагч нарт танилцуулж, албан ажлыг хүлээлцүүлэв.
Энэ үеэр Оюуны өмчийн газрын дарга Ц.Азбаяр шинээр томилогдсон дарга Б.Энхсүхд байгууллагын тамгыг гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.
Тэрбээр Тагнуулын Ерөнхий газарт ажилтан, ахлах ажилтан, тасгийн дарга, хэлтсийн дарга, Тамгын газрын дарга, 2014-2016 онд БНХАУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд зөвлөх, Консулын газрын хэлтсийн дарга, 2016 оноос Тагнуулын Ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан юм.