НМХГ:Шимэгч хорхой илэрсэн 5,7 тн загасыг устгалд оруулсан

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас Алтанбулаг болон Замын-Үүд боомтоор дамжин тээвэрлэгдэж, нийслэлийн гүний гаальд хянагддаг импортын бараа бүтээгдэхүүн, ачаа тээвэрт хийгдэж буй хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Алтанбулаг боомтоос хяналт шалгалтанд хамрагдсан 4533 тир машины нийт 4756 жолоочид коронавирус /COVID19/-ын тохиолдлыг илрүүлэх тандалт судалгаа хийж, жолооч нарын биеийн халууныг зайнаас хэмжих, сэжигтэй тохиолдлыг илрүүлэх, илэрсэн тохиолдолд МХЕГ-ын даргын 2018 оны “Заавар батлах тухай” 192 дугаар тушаалын дагуу мэдээлэх, тусгаарлах, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгөх, асуумжаар халдварын тохиолдол илэрсэн бүс нутгаар дамжин ирсэнийг бүртгэлжүүлэх, тусгаарлагдах монгол жолооч нарыг заагдсан байршилд хамгаалалтын хувцас өмсүүлж, цагдаагийн хамгаалалттайгаар хүргэж өгч тусгаарлах, сэжигтэй тохиолдол илрээгүй гадаад жолооч нарыг эх оронд нь буцаах зэрэг ажлуудыг хийж байна.

Нийт 177 монгол, 1 гадаад жолоочийг Асралт мед, Наранбулаг, Энхсаран, Ар гүнт, Ивээлэн, Амуре зочид буудал, Сэлбэ ресортод тусгаарлалтад хүргүүлж ажиллалаа. Тир автомашиныг терминал эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн бэлтгэсэн талбайд байрлуулж 2 цагийн дотор ариутгалын тусгай зөвшөөрөл бүхий /Хунт хайрхан, Төвшин билэгт төгөлдөр ХХК/ компаниудаар тээврийн хэрэгслийн гадаргуу, кабины бүхээг, жолоочийн болон бусад бичиг баримтыг нэг бүрчлэн ариутгуулж, ариутгалын ажлын чанарт улсын байцаагчид давхар хяналт тавин ажиллаж байна.

• Замын-Үүд боомтоос гүнд шилжин ирсэн 7855 чингэлэг, 1288 вагон, 3984 тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэн ирсэн бараа бүтээгдэхүүнд хяналт шалгалтыг хийж хилээс чөлөөлж, 78 зөрчил илрүүлж, арилгууллаа. Тус зөрчлүүдэд 99.500.000 төгрөгийн шийтгэл ногдуулж бүрэн барагдуулсан.

Энэ хугацаанд нийт давхардсан тоогоор 386 аж ахуйн 895 нэр төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч, ХАБҮЛЛ болон УМЭАЦТЛабораторид шинжлүүлэхэд 4 эерэг сорьц илэрснийг журмын дагуу давтан дээж авсан.

Үүнд:

• Замын-Үүд боомтоор Өгөөмөрбаян дэнж ХХК нь импортын мэдэгдэл, экспортлогч улсын ургамлын эрүүл ахуйн гэрчилгээгүйгээр БНХАУ-аас 3.5 тн таримал цэцэг, 245 ширхэг хөрстэй-савтай тасалгааны цэцэг импортолсон хэрэгт зөрчлийн хэрэг нээж, нийт 8 дээжийг шинжилгээнд хамруулахад 6 төрлийн цэцгэнд дотоод хорио цээртэй шүлхийн хачиг илэрсэн тул агуулахад хадгалж буй бүх цэцгэнд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлгүүлж, торгуулийн шийтгэл ногдуулж, 212945 ширхэг цэцгийг устгууллаа.

• ОХУ-аас импортолсон “Өрнөх гариг”, “Абсолют Кеш энд керри” ХХК-иудын ОХУ-аас импортолсон “Сайра” нэрийн лаазалсан загасанд лабораторийн шинжилгээнд хяналт шалгалтыг хийхэд Acanthocephala-eoacanthocepala /скребни/ буюу загасны шимэгч хорхой илэрсэн тул нийт 500 хайрцаг буюу 5.7 тн 62.400.800 төгрөгийн үнэ бүхий лаазалсан загасыг устгалд оруулж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу тус бүр 1000 нэгжийн торгуулийн арга хэмжээ авч, эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлсэн” гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …