Ц.Дамдинсүрэн гуайн зохион 1984 оноос хойш мөрдөгдөж ирсэн “Крилл үсэг”-ийн дүрмэнд ирэх 2014 оны нэгдүгээр сараас эхлэн өөрчлөлт орох гэнэ.
Тодруулбал, Төрийн хэлний зөвлөлөөс крилл үсгийн шинэ дүрмийг хэрэгжүүлэх шийдвэр гаргаж, крилл бичгийг нэг дүрмэнд нэгтгэхээр болсон байна. Шинэ дүрмийн дагуу “Цагаан толгой”-н 35 үсгээс Ь, Ъ, Й, Щ гэсэн дөрвөн үсгийг хасах болсон бөгөөд Ь,Й орсон үгийг “И” үсгээр орлуулж бичих аж
Дээрхи шинэчилсэн дүрмийн ажил дээр МУИС-ын багш нараас бүрдсэн баг ажиллаж байгаа аж. Судалгааны багийнханы хэлж буйгаар хасах гэж буй 4 үсгээс үүдэлтэйгээр иргэд аливаа үгийг бичихдээ эргэлзэж үг үсгийн алдаа ихээр гаргадаг ба шинэ дүрэм батлагдсанаар иргэд зөв бичихэд хялбар болох гэнэ.
Сонирхуулахад, Крилл үсгийн шинэ дүрэм хэрэгжиж эхэлснээр Ь, Ъ, Й, Щ
гэсэн үсгүүд орсон нэртэй иргэд бичиг баримтаа шинэчлүүлэх шаардлага гарч байгаа юм. Мөн сурах бичиг, ном товхимлуудыг ч бүгдийг шинэ үсгийн дүрэмд тохируулан шинэчлэн хэвлэх аж.
Шинэ дүрэмтэй холбогдуулан Монгол хэлний шинэ толь гарч байгаа ажээ.