ЭМЯ, Геронтологийн үндэсний Төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ДЭМБ, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран УОК-ын дэмжлэгтэйгээр хөдөө орон нутгаас ирээд нийслэлд гацсан, вакцинжуулалтаасаа хоцорсон, гэрийн асаргаанд байдаг, архаг хууч өвчтэй, ахмад настнуудыг Covid-19-ийн дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулж байна.
Тэгвэл өнөөдрөөс эхлэн дүүрэг бүрт дархлаажуулалтын 1 суурин цэгийг нээж, зорилтот бүлгийн иргэдээ дархлаажуулалтад хамруулахаар болсон байна.
Тодруулбал,
- Баянзүрх дүүрэг -133-р сургууль
- Баянгол дүүрэг -20-р сургууль
- Багануур дүүрэг – Эрүүл мэндийн төв
- Чингэлтэй дүүрэг – “Аврагч” спорт хороо
- Сонгинохайрхан дүүрэг – 9-р сургууль
- Сүхбаатар дүүрэг -11-р сургууль,
- Хан-Уул дүүрэг – Монгол, Солонгос коллеж,
- Багахангай дүүрэг – Эрүүл мэндийн төв
- Налайх дүүрэг -Эрүүл мэндийн төвд тус тус дархлаажуулалтын цэг ажиллуулах юм.
Мөн дүүрэг тус бүрт гурван автобусаар МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүд иргэдийг зөөвөрлөн дархлаажуулалтын цэгт хүргэх ажлыг зохион байгуулна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.