Вакцинжуулалтын явуулын цэг ажиллана

Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зөөвөрлөх, вакцинжуулалтын цэгийн ачааллыг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зохион байгуулалтыг хийх чиглэлийг холбогдох албаныханд өгсөн юм.

Энэ хүрээнд нийслэлийн болон Төрийн өмчийн байгууллагад ашигладаг том оврын 40 ширхэг автобусыг вакцинжуулалтын явуулын цэг байдлаар тохижуулж бэлэн байдлыг хангажээ.

Эдгээр автобусуудын дэргэд вакцин хийлгэсэн иргэдийг ажиглах автобус дагалдах бөгөөд эрүүл мэндийн үзлэг, бүртгэл хийх, эмч ажилчид, иргэдэд тухтай байдлаар бүрэн тохижуулжээ.

Өнөөдөр Шадар сайд явуулын цэг байдлаар ажиллах эдгээр автобуснуудын бэлэн байдлыг шалгаж, Зорчигч тээвэр нэгтгэл баазад ажиллалаа. Явуулын цэг нь вакцинжуулалт хийхээс гадна вакцинд хамрагдсан иргэдийг зөөвөрлөх байдлаар ажиллах юм.

Явуулын цэгийн автобусуудыг нийслэлийн Онцгой байдлын газар бүрэн хариуцаж ажиллана. Дүүргүүдийн хүн ам ихтэй хэсэгт болон алслагдсан хороодуудад вакцинжуулалтын цэг очиж ажиллана.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …