Самсунг компани 3D принтер үйлдвэрлэнэ

1.jpg

Хүн төрөлхтөний бүтээсэн хамгийн гайхамшигт нэг бүтээлийн нэгд 3D принтер багтаад байгаа билээ. Америкийн голдуу компаниудын бүтээж байгаа эдгээр принтерүүдийг эх орондоо үйлдвэрлэх ажлыг Самсунг компани эхлүүлж магадгүй боллоо.

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама , 3D принтер нь аж  үйлдвэрлэлийн 3 дахь үе хэмээн нэрлэж уг салбарыг хөгжүүлэх тал дээр онцгой анхааран ажиллаж байгаатай холбогдуулан Солонгос улсын Засгийн газар ч энэхүү салбарт анхаарлаа хандуулж эхэлжээ.

Гэвч бусад компаниудын үйлдвэрлэн зах зээл дээр гаргах 3D принтерийг хүлээн авах худалдан авагчдын байдал, ашгийн үр дүн зэрэг олон зүйлүүдийг  тооцсоны дараа л уг бизнес рүү орно гэж Самсунг компаниас мэдээллэж , хэрвээ уг салбарт орох бол дангаараа бус харин өөрийн орны IT чиглэлээp ажилладаг жижиг , дунд компаниудтай хамтран ажиллах болно хэмээжээ.

메이커봇의 3D프린터.

Аливаа зүйлийг  хувилан биет байдлаар гаргаж чаддаг 3D принтер нь хувийн хэрэглээнд ашиглагдахаас илүүтэйгээр үйлдвэрлэлд ашиглагдаж болохоор байгаа нь төрөл бүрийн бүтээгдэхүүнийг хүний оролцоогүйгээр , 3D принтерээр богино хугацаанд , зардал багатайгаар .  олон хувь үйлдвэрлэн гаргах боломж олгож байгаа  юм байна.

эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …