МҮЭХ: Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлснийг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн цуцлахыг шаардаж байна

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо өчигдрийн хурлаараа НДШ-ийн 2 хувийн нэмэгдлийг долдугаар сарын 1-ний өдрөөс цуцалж мөрдөхөөр хэлэлцэн УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулахаар тогтсоныг Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо болон гишүүн байгууллагууд эсэргүүцэн өнөөдөр /2021.05.19/-д талбайд суулт хийж эхэллээ.

Энэ үеэр МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмсэнээс хойш таван сарын хугацаа өнгөрлөө, анхнаасаа даатгал төлөгчдийн болон тэдний төлөөллийн саналыг асуугаагүй шийдвэрлэсэн.

 Энэ оны дөрөвдүгээр сараас үйлдвэрчний эвлэлүүд суулт тэмцлээ эрчимжүүлж, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн үндэсний гурван талт хорооноос гаргасан шийдвэрээ эргэн харж, нэгдүгээр сарын 1-нээс нийгмийн даатгалын шимтгэлийг цуцлахыг шаардсаар ирсэн.

Нийслэлийн ҮЭ-ийн гишүүдийн шаардлагаар салбар, орон нутгийн ҮЭ-ийн холбоод арга буюу талбайд гарч суулт хийж байна. Хэрэв нэгдүгээр сарын 1-нээс цуцлах тохиолдолд 40 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэр шаардлагатай.

Капитал банкны 200-300 тэрбум төгрөгийг барагдуулаагүй байж 40 тэрбум төгрөгийн ачааллыг нийт төрийн албан хаагчдад үүрүүлж байгаа нь буруу. Тэтгэврийн даатгалын шинэчлэлийг хийгээгүй мөртлөө татвар сүүлийн 3 жилд нэмэгдлээ.

УИХ-ын гишүүд та бүхэн төсвийн цоорхойг нөхөх, тодотгол хийнэ, хэцүү байна гэж яриад байна. Тэгэхээр нэгэнт шийдвэл шийдсэн шиг шийд. 40 тэрбумыг Капитал банкинд байсан мөнгөний хүүгээр л шийдчих асуудал.

Харин Нийгмийн даатгалын тогтолцоондоо шинэчлэл хийж, ажилчдад өгөх үр өгөөж, эдэлдэг эрх нь тодорхой болбол хувь, хэмжээний талаар дахин ярилцах боломж бий.

Энэ тогтолцооны эхлэл байх болно. Буруу шийдвэрээ зоригтой цуцалдаг байх ёстой. Сандал суудал, сонгууль гэж байхаар энэ л асуудлаа хурдан шийдчих” гэлээ.

Б.Баяраа /МТЗ-чдын ҮЭ-ийн холбоо/

-ҮЭ-ийн холбоод хэд хэдэн удаа Нийгмийн даатгалын нэмэгдлийн асуудлаар төр засагт хандсан. Гэтэл энэ асуудал явж явж, их хурлын байнгын хороогоор орохдоо ярьсан тохирсноосоо цаг хугацаа нь өөрчлөгддөг.

УИХ-ын гишүүдийн үг үнэтэй, эгэл түмний төлөөлөл болсон ҮЭ-ийн төлөөллийн үг завсардаж алга болдог ийм зөвшилцөл байж болохгүй. Үүнийг засаж залруулах зайлшгүй шаардлагатай байна. Маргааш УИХ-аар орох гэж байна. Хэрэв энэ буруу зөрүү ойлгогдож, 7 дугаар сарын нэгнээс мөрдөх хууль батлагдвал эцсийн мөч хүртэл тэмцэх болно.

Энэ асуудалд УИХ-ын гишүүд минь утга учиртай хандаасай, иргэнээ хөдөлмөрлөж байгаа нөхцөл байдлаар нь битгий ялгаварлаасай гэдгийг төмөр замчдынхаа нэрийн өмнөөс хүсч байна.

Б.Рагчаа /МТХГТАҮЭ-ийн холбооны дарга/

-МҮЭ-ийн холбоо, түүний гишүүн байгууллагуудаас НДШ-ийг 2 хувиар 2021 оны эхнээс нэмэгдүүлснийг эрс эсэргүүцэж, бүх шатандаа тэмцлийн арга хэмжээг өнөөдрийг хүртэл явуулж байна. Харамсалтай нь УИХ-ын НББХ-ны хурлаар НДШ-ийг 7 дугаар сарын 1-нээс цуцалж мөрдөх тухай яригдлаа. Энэ шийдвэр олон мянган гишүүдийг бухимдуулж байна.

Салбарын ҮЭ-ийн холбоод 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөсөө тооцож цуцлах, шаардлага дахин тавьж байна. Олон удаа мэдэгдэл, шаардлага хүргүүлэх, биечлэн уулзах, онлайнаар ярилцах, санал өгөх зэргээр хандсан ч үр дүнгүй байгаа учир ийнхүү талбай дээр гарахаас өөр аргагүй боллоо.

Хэрэв 7 дугаар сарын 1-нээс мөрдвөл Монгол улсын Үндсэн хуулийг зөрчиж, ажилчдыг ялгаварлан гадуурхаж байгаа хэлбэр гэж үзнэ. Өнөөдөр цалин хөлс, хөдөлмөрийн үнэлэмж Монгол улсад ямар байгаа билээ. Үндэсний статистикийн хорооноос дундаж цалин нэг сая төгрөг гэж байгаа ч бодит байдал дээр 400-500 мянган төгрөг байна.

Мөн 300 гаруй мянган хүн Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөний улмаас ажлын байргүй боллоо. Эдгээрт НДШ-ийн нэмэгдэл хүндээр тусч, талхны мөнгөнөөс нь хумсалж байна гэж үзэж байна.

займ на киви кошелек без отказа zaymi-bistro.ru займы онлайн на карту без проверок срочно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
деньги на карту без отказов срочно credit-n.ru взять займ на карту без отказа онлайн

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …