Жүжигчин Ц.Баясгалан“Үндэсний ялагч 2021” улсын уралдааны шүүгчээр ажиллаж байна

Монголын Моно жүжгийн төв нь 2015 оноос эхлэн Нийслэлийн соёл урлагийн, Соёлын яамны ивээл доор УДЭТ, СУИС, Хүүхэлдэйн театр, 49-р гудамж театртай хамтран Монголын драмын урлагийг дэлхий дахинд сурталчлах, залуу уран бүтээлчдийн ур чадварыг хөгжүүлэх, олон улсын тайзнаа өрсөлдөх чадамжийг дээшлүүлэх зорилгоор “Ялагчдын цуваа-Улаанбаатар” олон улсын нэг хүний жүжгийн фестивалийг амжилттай зохион байгуулж “Үндэсний ялагч”-аа тодруулж, Ялагчдын цуваа” олон улсын фестивальд оролцож, эх орноо төлөөлөн олон улсын тайзнаа жүжиглэх боломжийг нь олгодог уламжлалтай.

Дэлхий нийтээрээ цар тахлын энэ хүнд цаг үед соёл урлагийн бүх үйл ажиллагаа зогссон хэдий ч орчин үеийн дэвшилтэт техник технологийг ашиглан “Үндэсний ялагч 2021” Улсын уралдааныг энэ жил цахим хэлбэрээр УДЭТ-тай хамтран Монголд орчин цагийн мэргэжлийн театр үүсэж хөгжсөний буюу УДЭТ-ын 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байна.

Уралдааны бүртгэлийг тавдугаар сарын 01-20-ны өдрүүдэд нийслэлийн болон орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллага театр чуулгын уран бүтээлчдийг цахим анкетаар бүртгэн авч, чанарын шаардлага хангахуйц бичлэгийн форматын дагуу уран бүтээлийг хүлээн авсан байна.

Үүнд:

  1. Б.Баттуяа -Алексей Нялаевын “Тэнэгхэн жүжиг /Дархан уул аймаг Залуучууд театр/
  2. Г.Мөнхжаргал-Самуэл Беккетын “Крапын сүүлчийн бичлэг”, Гириш Карнадын “Хэмхэрхий дүрс” жүжиг /Black box театр/
  3. Ч. Одондэмбэрэл -“Хязгааргүй” жүжиг /Дорноговь аймгийн Саран хөхөө театр/
  4. Р. Янжиндулам- Б.Батдэлгэрийн “Би хэн бэ” жүжиг /Төв аймаг Монгол туургатан театр/
  5. М.Базарсад-“Сармагчин” жүжиг /Дорноговь аймгийн Саран хөхөө театр/
  6. Б.Ариунтуяа-Г.Амартүвшингийн “5+1=7” жүжиг /Өмнөговь аймгийн ХДТ/
  7. Д.Очирпүрэв-Петер Туррини “Ашгүй бүх юм дууслаа” жүжиг /Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театр/ зэрэг долоон уран бүтээлчид найман бүтээлээр өрсөлдөнө.

Уралдааны шалгаруулалт энэ сарын 27, 28-ны өдрүүдэд УДЭТ-ын фэйсбүүк хуудсаар шууд явагдана.

Уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголын Моно жүжгийн төвийн тэргүүн, УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан, УДЭТ-ын уран сайхны удирдагч Н.Ганхуяг /УГЗ, Доктор, Профессор/, ХБНГУ-ын Франкфурт хотоос Урлаг судлаач, жүжигчин М.Атармаа, Дэлхийн монголчуудын боловсрол, соёл, урлагийн тэргүүн Ц.Инъяахүү, Урлаг Маркет ХХК-ий захирал Б.Нямсүрэн нар ажиллаж байна.

“Ялагчдын цуваа” олон улсын фестивальд АНУ, ОХУ, БНХАУ, Испани, ХБНГУ, Польш, Румын, БНСУ, Израиль, Монтенегро, Молдав, Киргиз, Якут зэрэг дэлхийн 30 гаруй орны уран бүтээлчид моно жүжгээр оролцож өрсөлдсөн бөгөөд фестивалийн шүүгчдийн бүрэлдэхүүнд Олон улсын өндөр зэрэглэлийн нэр хүндтэй шүүгчид уригдан ажилладаг нь энэхүү наадмын чанар чансаа, түвшинг тодорхойлдог юм.

быстрые кредиты с плохой кредитной историей zaymi-bistro.ru займ на карту сбербанка мгновенно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
екапуста займ онлайн на карту credit-n.ru займ на киви кошелек мгновенно

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …