Хайр, дурлалд хандах хандлага- Наснаас хамаарах нь

forget-your-first-loveХvмvvс хэрхэн дурладаг вэ, тэдний дурлалын уран сэтгэмж ямар байдаг вэ гэсэн асуулт залуусын сонирхлыг ихэд татдаг аж. Сэтгэл зvйчид, хvмvvсийн дурлалд хандах хандлага наснаас нь хамаарч олон янз байдаг гэж vздэг байна.

Эмзэг vе /17-23 нас/
Бvсгvй: Сексологчид 17-23 насны бvсгvйчvvдэд ээж, эгч, дурлалт залуу нь маш анхааралтай хандах ёстой гэж vздэг байна… Ойн цоорхойд өглөөний нарны туяа тусаж, хавь ойрыг гийгvvлнэ. Нарийхан зөрөг замаар цагаан даашинзтай, vсэндээ цэцэг хатгасан залуухан бvсгvй инээмсэглэн алхах аж. Тvvнд амьдрал яг л энэ өглөөний тунгалаг агаар шиг цэвэрхэн, өтгөн ногоон ой шиг нууцлаг, шувуудын жиргээ шиг яруухан, нарны туяа мэт гэрэл гэгээтэй санагдана.
Ийм л нэг дэврvvн сайхан бодолтой бvсгvй хайр дурлалын торонд өөрөө гvйж яваад орчихно гэж бодоод vз. Орохоос ч өөр аргагvй. Тvvнд хvн төрөлхтөний удам угсааг залгуулах, амьдралын нарийн амтыг амтлах vvргийг бурхан заяасан. Харин тvvний анхны дурлал, сексийн учралд онцгой анхаарал тавьж, болзошгvй урам хугаралтын талаар эртнээс ойлгуулах нь чухал аж. Залуу бvсгvйчvvд анхны нөхрөөсөө салснаас хойш, бас анхны бvтэлгvй дурлалаасаа болоод насан туршдаа ганцаараа явах нь байдаг.
Мөн анхны сексийн эвгvй харилцаа тvvний эр хvнийг хайрлах чадварыг нь vгvй хийж болно. Бvсгvй хvн төрөлхийн эмзэг, мэдрэмж сайтай, муу муухайг сөрөх чадвар нь ялангуяа бага залуудаа сул байдаг. 17-23 насанд ихэнх бvсгvй сексийн ханамжийг мэддэггvй. Тэдний хувьд энэ нь амьдралд байх ёстой зvйл гэсэн ойлголтоос хэтэрдэггvй байна. Харин ийм насны залуус ямар байдаг вэ.

Залуу: Бvсгvйг бодвол залууд сексийн шохоорхол илvv байдаг. Ромеог санаж байгаа биз дээ. Тэр Жульеттагаас өмнө нэг охинд харц чулуудаад амжсан байдаг. Гэхдээ тэр нь зvгээр л нэг сонирхол төдий зvйл байсныг Жульеттатай учраад ойлгодог.

Харин сексологчдын vзэж байгаагаар ихэнх эцэг эх охиндоо илvv анхаарал тавьсаар байгаад дэргэд нь өсч байгаа идэр чийрэг, булчинлаг “Давид”-ыг мартаж орхидог. Чухам тэр Давид нь хөршийнхөө эгчмэд бvсгvйг шохоорхож, vеийнхээ охид руу хайр найргvй “дайрч”, бусдыг гомдоож явааг анзаардаггvй аж. 17-23 насны залууд охидоос дутахгvй анхаарал тавих ёстой гэж сексологчид vздэг. Тэдний сексийн “эрт” шохоорхол нь хожмын өдөр өөрт нь болон өрөөл бусдад асар их гай уддаг байна.
Энэ шохоорхол зарим тохиолдолд бэлгийн гаж дон болон хувирдаг. Ийм насандаа залуус “секс”-ийг хайр дурлалын нандин бэлгэдэл гэдгийг ойлгохдоо тааруу байдаг аж. Тэд “секс”-ийн амьдралд илvv туршлагажсан, өөрөөсөө эгчмэд хvнийг сонирхдог. Энэ vед нь тэднийг зөв залж чадвал маш сайн эрчvvд, “эр нөхөр” болдог аж.

Ухаарах цаг /25-30/
Хvvхэн: Эмэгтэй хvний хувьд цэцэглэж эхлэх цаг. Энэ насан дээр ихэнх хvvхэн “сексийн таашаал”-ыг ухаарахаас гадна vр хvvхэд, хань ижилтэй болохын жаргалыг ойлгодог. Гуч дөхөөд ирэхээрээ тэдний сэрлийн цэг нээгдэж, таашаалын мэдрэмж нь хvчээ авна. Ялангуяа чих, хvзvv, өгзөг зэрэг эмзэг газруудад нь сэрэл бий болно. Тэд эрчvvдээс харц буруулахаа больж, сексийн сэдвээр яриа өрнvvлж чадна.
Залуу эр 17 хvрэв vv, vгvй юу сексийн шохоорхолд автдаг бол хvvхнvvд 25 наснаасаа эхлэн тийм сонирхолд хөтлөгддөг. Эрт цагт залуу сайхан хvvхнvvдийг өөрөөс нь олон ах хvнтэй гэрлvvлж байсан нь санамсаргvй хэрэг биш юм. Хvvхнvvд эрчvvдийг бодвол сексийн амьдралд хожуу дасдаг.

Хархvv: 25-30 насны хооронд эрчvvд жинхэнэ “амраг” болж хувирна. Тэдний сониуч зан буурч, харин “секс”-ийн жинхэнэ амтыг мэдэрч, ямарч нөхцөлд секс хийхээс буцахгvй болдог.
Байрон “Дон Жуан”-ыг зvгээр нэг бодож олсонгvй. Зарим эрчvvд 30 дөхөөд ирэхээрээ “жолоогvй” юм шиг байдаг. Хэрэв тэд 20 гарч байхдаа 10-15 минут л “дурлалын тоглоомоор” наадах чадалтай байсан бол 30 хvрээд ирэхлээрээ 30 минутаас цаг хэртэй “тоглоомоо” vргэлжлvvлэх чадвартай болдог.

Энэ vедээ л өөрсдийгөө зөв авч явахгvй бол хожмын өдөр харуусах явдалд орооцолдож болзошгvй. Амьдралд сексээс гадна “өрх гэр” гэдэг vнэ цэнэтэй зvйл байдгийг мартаж болохгvй.

“Анхааралтай байх үе” /30-37/
Эмэгтэй: Гуч гарч яваа хvvхнийг эмэгтэй хvнийхээ хувьд бvрэн төгөлдөржсөн гэж vздэг аж. Сексологчдын тайлбарласнаар тэд зvс царай, бие бялдар, сексийн чадавхийн хувьд гайхалтай байдаг. Лев Толстой, О.Бальзакийн мөнхийн бvтээлийнх нь vзэсгэлэнт хvvхнvvд дандаа гуч гарсан эмэгтэйчvvд байдаг шvv дээ. Энэ vед хvvхнvvд өөрөөсөө дvv хvмvvсийг шохоорхож эхлэдэг. Тэд сексийн хувьд туршлагажсан төдийгvй хайр дурлалын талаарх vзэл бодол нь чөлөөтэй болж, ор хөнжлийн явдалд “уяанаасаа алдуурсан” мэт ханддаг. Тэдний хувьд нууц амрагтай байх нь хэвийн vзэгдэл. Энэ насны эрчvvд нь ямар байдаг вэ гэдэг нь сонин.

Эрэгтэй: Тэд амраг нь сексийн ханамж авч байгаа эсэхийг маш сайн мэдэрдэг. Эрчvvд нийгэмд эзлэх байр суурин дээрээ бат зогсох, өрх толгойлох гээд дарамт ихтэй явдгаас сексийн шохоорхол нь буурдаг байна. Yvнийг хvvхнvvд өөрт нь хайргvй болсон байх гэж харддаг аж.
30-37 нас хvvхэн, харчуудын аль алиных нь хувьд анхааралтай байх vе.

Туршлагатай нууц амрагууд /37-47/
Эмэгтэй: Энэ vе бол хvvхнvvдийн хоёр дахь цэцэглэлтийн vе. Тэд “хашир” нууц амраг байж чадах төдийгvй өөрийгөө хэрхэн авч явахаа сайн мэднэ. Сексийн чадвар нь ч сайтар хадгалагдаж vлдэх тул өөртөө л анхаарал тавих нь чухал.
Урлагийн одод дөч гарангуутаа улам гялалздаг гэсэн яриа бий. Энэ нь оргvй хоосон зvйл биш. Ийм насан дээрээ тэд амьдралтай тэмцэж эхлэдэг. Гоо сайхнаа хадгалж, жам ёсны бууралтыг сөрөн зогсохын төлөө тэмцэлд нь тэдэнд секс туслана.

Эрэгтэй: Энэ насанд эрчvvд ихэвчлэн залуу бvсгvйчvvд рvv тэмvvлж, гэр бvлээ орхих санаа төрөх нь бий. Ингэснээрээ тэд бэлгийн амьдралаа идэвхжvvлнэ гэж боддог. Эрчvvд бэлгийн сулралд орохыг тэсвэрлэж чаддаггvйгээс сэтгэлээр унаж, архи дарсанд донтоно. Энэ бол хамгийн явуургvй арга юм. Сексийн чадавхаа идэвхжvvлэхийн тулд усан санд байнга орж, өдөр тутмын алба ажлын дэглэмээ зохицуулах нь чухал. Дахиад дурлаж ч болно. Гэхдээ оройтсон дурлалдаа толгой эргэвэл Т.Драйзерийн зоогийн газрын эзэн шиг болж хоцорно шvv.

Климакс Цэвэршvvлтийн насны эмэгтэйчvvдэд, илvv анхаарал, хайр халамж хэрэгтэй болдог
Хvний насыг орь залуу vе (0-25 нас) идэр нас буюу нөхөн vржихvйн vе (25-50), харих нас (50-иас дээш нас) хэмээн гурван vед хуваан ангилдаг.
Харих насны vе нь цэвэрших vеэс эхэлдэг бөгөөд энэ vе эмэгтэйчvvдэд эрэгтэйчvvдээс 7-10 жилийн өмнө эхэлдэг юм байна. Эмэгтэйчvvдийн хувьд хvvхэд олох, төрvvлэх vйл ажиллагаа зогсох, эрэгтэйчvvдэд эр бэлгийн эс боловсруулах vйл ажиллагаа зогсох vеийг ийнхvv нэрэлдэг юм.

эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …