Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

Монгол ньюс төвд:

11.00 цагт  “Оны шилдэг хүний нөөцийн менежер 2013” ажил мэргэжлийн дөрөвдүгээр уралдааны талаар Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн харилцааны бодлого, зохицуулалтын газар, Хөдөлмөрийн судалгааны институт, Монголын хүний нөөцийн мэргэшсэн менежерүүдийн холбооноос мэдээлэл хийнэ.

11.30 цагт МУИС-ийн оюутны холбооноос сургуулийн бүтцийн өөрчлөлтийн асуудлаар байр сууриа илэрхийлнэ.

12.00 цагт “Монгол Улсад Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэлэлцүүлэг эхэлж байгаатай холбогдуулж Ерөнхийлөгчийн тамгын газар, АТГ, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.

13.00 цагт  “Нарантуул 2” худалдааны төвийн удирдлагууд тус төвд гарсан галын асуудлаар бодит мэдээлэл хийнэ.

Бусад:

09.00 цагт Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс эрдэмтэд, их дээд сургуулийн удирдлагууд, энэ салбарын судлаач, багш нарын дунд “Магадлан итгэмжлэл ба боловсролын чанарын шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах гэж байна. Хурал “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд болно.

14.00 цагт  Ядуу, эмзэг бүлгийн, гэр оронгүй тэнэмэл иргэдэд эмнэлгийн анхан шатны болон нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг “Энэрэл” эмнэлэгт тоног төхөөрөмж өгөх арга хэмжээ Эрүүл мэндийн яаманд болно.

15:00 цагаас  Монголын боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчийг сонгох хурал болно.

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …