Либерал эмэгтэйчүүдийн Оюуны сан ТББ-аас орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран “Худалдан авах ажиллагааны мониторингийн төсөл”ийг хэрэгжүүлж, 550 хүний дунд судалгаа явуулжээ. Судалгааны дүнгээс харахад хаана хэзээ ямар тендер зарласан, ямар аж ахуй нэгж иргэн тендерийн гүйцэтгэгчээр шалгарсан зэрэг мэдээлэл иргэдэд тодорхой бус байдгаас гадна чанаргүй тендер гүйцэтгэгчид хүлээлгэх хариуцлага дутагдаж байгааг иргэдийн олонх нь шүүмжилсэн байна. Энэ мэт тендертэй холбоотой асуудлыг шийдэх гарцыг эрэлхийлж, ЛЭОС-гаас дээрх төслийг энэ оны 8 сараас эхлүүлж, ирэх он хүртэл үргэлжлүүлэх юм. Судалгааны үр дүн, иргэдийн санал хүсэлтийн мөрөөр 2011, 2012 онд хийгдсэн зарим төслийн чанар гүйцэтгэлтэй газар дээр нь очиж танилцан үнэлгээ хийсэн байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл