Усан доогуур явах зориулалттай автомашин бүтээжээ

20131122125442-18Манай бөмбөрцгийн 70 хувь нь усан мандлаар бүрхэгдсэн байдаг. Хүн төрөлхтөн хөгжлийнхөө түүхэнд энэхүү усан мандлын дээгүүр, доогуур аялах чадвартай усан болон шумбагч завь зохион бүтээжээ.

Тэгвэл 1960 оноос хойш удаан хугацаанд судалсан нэгэн ажил өдгөө биеллээ олох нь ээ. Тодруулбал Швейцарийн инженерүүд усан доогуур явах боломжтой автомашин зохион бүтээсэн байна.
Уг нь тус автомашиныг 2008 оны Женевийн мото шоуны үеэр олонд зарласан ч хараахан бэлэн болоогүй байжээ. Усан доогуур аялах боломжтой автомашины загварыг инженер Ринспид урласан байна.
“sQuba” хэмээн нэрлэсэн газар уснаа явагч тус моторт тэрэг одоохондоо тийм ч гүн шумбах боломжгүй. Гэхдээ л бүрэн цэнэглэж, усны системээр сайтар тоноглосон байхад далайн эргийн гүнд элбэг шумбаж, зарим судалгааны ажил гүйцэтгэх боломжтой гэнэ.
Анх “sQuba”-гийн загварыг гаргаж байхад тун эв хавгүй дүрстэй автомашин болсон байна. Гэвч үйлдвэрлэгчид усны зориулалттай автомашинаа олон удаагийн шинэчлэлийн дүнд “Тоёота Кэмри” шиг загварт дөхүүлж чаджээ.
Бараг 30 жилийн турш судалсны эцэст усны гүнд даралт тэсвэрлэх боломжтой хос цлиндр бүхий мотор зохион бүтээж, эргэлт нь утаа үл ялгаруулах эко системээр тоноглох боломжийг бүрэлдүүлсэн гэнэ. “sQuba”-гийн мотор тийм ч хүчтэй биш боловч шумбагч хөлөг онгоцны технологиос санаа авч тийрэлтэт сэнсний тусламжтайгаар боломжийн хурд авах чадалтай болсон байна.
Тус автомашины салхины, хаалганы шил болон хамар, дугуйн хэсгүүдэд ус үл нэвтрэх силикон хамгаалалт хийсний сацуу, дизайнер Фрэнк Риндеркнэтийн цахилгаан бага ашигладаг гэрлийн системийг тусгажээ.
Дашрамд дуулгахад, “sQuba” автомашиныг 30 жилийн өмнө Холливудын алдарт “Жэймс Бонд” киноны “The Spy Who Loved Me” кинонд зөгнөлт байдлаар ашигласан түүхтэй. Гэтэл өнөө цагт усан доогуур явдаг автомашин бодитоор биеллээ олсон нь гайхалтай.
Үйлдвэрлэгчид “sQuba”-г 2015 оны эхээр туршилтын шугамаар худалдаанд гаргахаа мэдэгдсэн байна.

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …