Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 1 дүгээр сарын 3-7-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 323 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 145 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 178 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 44 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 17 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 40 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 6 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 34 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна.
Улсын хэмжээнд нийтийн албан тушаалтнууд ХАСХОМ-ээ шинэчлэн бүртгүүлэх ажил эхэлсэнтэй холбогдуулан төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын албан тушаалтнуудад мэдлэг, ойлголт олгох сургалтыг тасралтгүй зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт 1058 мэдүүлэг гаргагчид “ХАСХОМ мэдүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр танхимаар болон цахимаар сургалт хийв.
Албан тушаалтнуудын өнгөрсөн онуудад мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянах явцад зөрчилтэй нь тогтоогдсон 16 албан тушаалтанд Авлигын эсрэг хуульд заасан хариуцлага тооцуулахаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д албан бичиг хүргүүллээ.