АТГ:28 гомдол, мэдээлэлд хэрэг нээж, 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 2 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 23 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 90 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 28 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 38 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 579 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 10 хэргийг шүүхэд шилжүүлэх, 16 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 552 хэрэг шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банкны зээл олголт, төлөлтийг шалгах эрүүгийн хэрэгт зарим объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар Мөрдөгчийн мэдэгдэл 2-ыг бичиж, холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна.

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …